2022.05.11

Шинэ хөдөө төслийн хүрээнд 100 хүлэмж гардуулан өглөө

Шинэ хөдөө төслийн хүрээнд 407 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4х8 хэмжээтэй хүлэмж 50 ширхэг, 8х20 хэмжээтэй хүлэмж 50 ширхэг нийт 100 ширхэг хүлэмжийг жимс, хүнсний ногоо тариалагч иргэд, хоршоологчдод гардуулан өглөө. Мөн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Хатгал, Шинэ-Идэр, Бүрэнтогтох суманд 137 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 ширхэг арьс шир элдэх, сур боловсруулах төхөөрөмжийн иж бүрдлийг гардуулан өгсөн юм.