
2022.03.24
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төлөөллүүдийг хүлээн авлаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олон болон төрийн байгууллагын дарга нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Бүрэнтогтох сумын төлөөллүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцуулж, Төрийн дээд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зураг татууллаа.