2022.05.06
Зэвтэй ус, шугам сүлжээг шинэчлэх төсөв 2023 оны төсөвт тусгагдана
Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Ц.Сүхбаатар, Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нар нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудал, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьсан. Мөн аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс уг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс тодорхой хувийг гаргахаар ажиллаж байгаа боловч бүрэн шийдэх боломжгүй байгаа тухай албан бичиг ирүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг асуудлыг шуурхай ажил хэрэг болгох, шаардлагатай төсвийг 2023 оны Улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс шийдвэрлүүлэх үүднээс Барилга, хот байгуулалтын сайдад 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн УИХ-03/3585 дугаартай албан бичгээр хандсан.
Тус албан бичгийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нь Дорнод аймагт газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай нь танилцаж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа мөн шугам сүлжээний насжилтаас хамаарсан засвар шинэчлэл хийх, шинээр барих төслийг 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтээр хэрэгжүүлэх санал боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байгаа тухай хариуг ирүүлжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn