Ирэх онд зүүн бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганаар “МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг хэлэлцэн баталлаа.
Улсын төсөвт аймаг, орон нутагтаа нийт 276,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 нэр төрлийн ажил тусгуулснаас 2022 онд 61,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.
Тухайлбал, Улс, орон нутгийн чанартай томоохон бүтээн байгуулалтын хүрээнд:
- - Аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга – 3,1 тэрбум /ажил нь бүрэн дуусах/;
- - Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5 км – 21,0 тэрбум /ажил нь эхлэх/;
- - Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай авто зам, 71 км /Хэнтий, Норовлин сум, Дорнод, Баян-уул сум/- 10.5 тэрбум /ажил нь эхлэх/;
- - Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км /Дорнод, Баян-Уул сум/- 9,0 тэрбум /ажил нь эхлэх/;
- - Улз голын төмөр бетон гүүр /Дорнод, Чулуунхороот сум/- 1,8 тэрбум /ажил нь дуусах/;
- - Улз голын төмөр бетон гүүр /Дорнод, Дашбалбар сум/- 1,9 тэрбум /ажил нь бүрэн дуусах/;
- - Дашбалбар сумын цахилгаан хангамжийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кВ-ын 1000 кВА чадалтай дэд өртөө /Дорнод, Дашбалбар сум/-3,7 тэрбум /ажил нь бүрэн дуусах/;
- - Халхгол сумын нийтийн эзэмшлийн шугамыг төвлөрсөн шугам сүлжээнд холбоход шаардлагатай төсвийн үлдэгдэл санхүүжилт - 2,1 тэрбум /ажил нь бүрэн дуусах/;
- Аймгийнхаа Боловсрол, соёлын салбарыг дэмжих бодлогын хүрээнд:
- - Шинээр болон он дамжин баригдаж байгаа шилжих барилга байгууламжуудын ажлуудыг дуусгахад шаардлагатай нэмэгдэл төсөв зэрэг нийт 6 төрлийн арга хэмжээнд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 2022 онд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнээс дурдвал:
- - Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн спорт заалны барилга – 0.5 тэрбум /ажил нь эхлэх/;
- - Баяндун сумын урлаг заалтай сургуулийн барилга -0.4 тэрбум /ажил нь эхлэх/;
- - Цагаан-овоо сумын 150 ортой дотуур байрны барилга -0.7 тэрбум /ажил нь бүрэн дуусах/;
- - Хэрлэн сумын 3 дугаар баг 6 дугаар цэцэрлэгийн барилга -0.2 тэрбум /ажил нь дуусах/;
- - Хэрлэн сум 4 дүгээр багийн 150 ортой цэцэрлэгийн барилга -0.6 тэрбум /ажил нь үргэлжлэх/;
- - Баян-Уул сумын 250 суудалтай соёлын төвийн барилга-0.1 тэрбум ажил нь дуусах/;
Улсын хилийн аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд:
Улсын хил хамгаалалтын шинэчлэлийг эрчимжүүлэх, хил хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд олон чухал төсөл арга хэмжээг тусгууллаа. Тухайлбал манай аймгийн хөрш орнуудтай хиллэж байгаа хэсгийн хил хамгаалалтын чиглэлээр:
- Нийт 7,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 4 төрлийн төсөл арга хэмжээнээс 2022 онд 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ;
Бусад арга хэмжээ:
Хилийн боомтуудыг хөгжүүлэх, өргөтгөл шинэчлэл хийх ажлын хүрээнд Дорнод аймгийн Хавирга, Ульхан, Сүмбэр, Баянхошуу хилийн боомтуудыг шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажил хийгдэж байна.
Мөн “ЧОЙБАЛСАН-ХӨӨТ-БИЧИГТ” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдаж, Засгийн газрын 2021 оны 217 дугаар тогтоолоор "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлт оруулсан бөгөөд “КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА” зарлагдаад байна.
Барилга, хот байгуулалтын сайдын багцын XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл”-д Баян-Уул, Чойбалсан, Дашбалбар, Матад сумдууд хамрагдана.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын VI.1.15 “Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг” байгуулах төсөл хөтөлбөрт Матад, Булган, Хөлөнбуйр сумдууд хамрагдана.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Орон нутгийнхаа хөгжлийг түргэтгэхэд түлхэц болох хөрөнгө оруулалтын ажлуудыг батлуулахад дэмжиж, хамтран ажилласан салбарын сайдууд, орон нутгийн удирдлагууд, тухайлан саналаа танилцуулж, хүсэлтээ ирүүлсэн Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга А.Нансалмаа, Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун, Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц, Цагаан-Овоо сумын Засаг дарга Д.Батмагнай, ЕБС-ийн захирал А.Сэндмаа, Халхгол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн захирал Б.Батсүх, нарт талархсанаа илэрхийлэхийн ялдамд та бүхний хүсэлтийг боломжоороо хэрэгжүүлснээ уламжлахад таатай байна хэмээн талархалаа илэрхийлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn