Дүүргийн нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд цаг тухай бүрт нь хамрагдуулахыг үүрэг болголоо
2022.05.03

Дүүргийн нийт хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд цаг тухай бүрт нь хамрагдуулахыг үүрэг болголоо

Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Тус хуралд хороодын Засаг дарга нараас гадна дүүргийн хэлтэс, албадын дарга нар хамт оролцож цаг үеийн асуудлаар санал, солилцдог юм. Энэ үеэр Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон бусад хэлтэс албадын дарга нар хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, 2022 ОНЫ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар нэгдсэн мэдээллийг өглөө.

Мөн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдлагуудад “Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Төрийн хэмнэлтийн тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатны байгууллагууд хангаж, үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлж, энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөж, хяналт тавих, Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн явцыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.