Зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
2022.05.02

Зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар сургуулийн ойр орчимд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. 11-р тойрогт хамт сонгогдсон төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Н. Баярчимэг нар газар дээр нь ажиллаж, 5 дугаар сарын 1-нээс тохижилтын ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Хот тохижилтын газарт үүрэг болголоо.

Цэвэр агаар сангийн санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд 62 дугаар сургуулийн хойд болон зүүн талд амралтын талбай, ногоон байгууламж хийх тохижилтын ажлын зураг төсөл бэлэн болсон. Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн юм. Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 мкв талбайг цэцэрлэгжүүлнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn