АШУҮИС-ийн 80 жилийн ойд зориулсан симпозиум боллоо
2022.04.20

АШУҮИС-ийн 80 жилийн ойд зориулсан симпозиум боллоо

Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ой, АШУҮИС-ийн 80 жилийн ойд зориулсан “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” сэдэвт симпозиумд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцлоо.

Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монголын эмч нар, эрүүл мэндийн байгууллагууд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Эрүүл мэндийн салбарт ачаа үүрэг тэнхээтэй болсон. Үүнийг улам бүр бэхжүүлэхийн төлөө хамтарч ажиллана гэдгээ БШУ-ы сайд “Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо” сэдэвт олон улсын симпозиумын үеэр онцоллоо.

Симпозиумын үеэр 13 илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 300 гаруй төлөөлөгч биечлэн оролцож байна. Харин цахимаар 100 орчим мэргэжилтэн хамрагдаж байгаа юм. Энэ үеэр Японы эмч нарын арга туршлагаас хуваалцах юм.