2022.02.10
Х.Ганхуяг гишүүн политехник коллежуудын үйл ажиллагаатай танилцлаа
Техникийн болон мэргэжлийн боловсролын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Монгол-Солонгосын политехник коллеж, Хүнс,технологийн политехник коллеж, Улаанбаатар төмөр замын политехник коллеж, Шинэ Монгол технологийн коллеж (КОСЭН)-ийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
Уулзалтын үеэр багш нарын зүгээс тавьсан саналуудыг хураангуйлбал:
- Хувьцах зардлыг тухайн мэргэжлийн өртөгтэй уялдуулан санхүүжүүлэх
- Өөрийн орлогыг захиран зарцуулах эрхийг өгөх
- Дадлагын газрыг нэмэгдүүлэх
- Багшийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх асуудлыг бодлогоор дэмжих
- Багш, ажилтнуудад нийгмийн асуудал дээр дэмждэг байх
- 2012 оноос хойш нэг суралцагчид олгох хувьцах зардлыг шинэчлээгүй байна. Үүнийг нэмэгдүүлэх
- Их, дээд сургуульд дэвшин суралцахад кредит тооцох, дүйцүүлэх боломжтой болгох
- Төгсөхийн өмнөх дадлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинтай хийдэг байхаар хуульд тусгаж өгөх
- Хуулийн төслийн нэр томъёоны хувьд дан ганц техникийн боловсрол гэж биш “мэргэжлийн болон техникийн боловсролын” гэж оруулах
- Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын хуулийн уялдаа дээр анхаарах зэрэг олон санал санаачлагыг хэлсэн байна.