2022.04.19
Б.Саранчимэг: Тариалалтанд гүний усаа хэмнэж гадаргын усыг түлхүү ашиглах хэрэгтэй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Эдийн Засаг хүндрэлтэй байгаа энэ нөхцөл байдалд хаврын тариалалтдаа сайн анхаарч, дотоодын хэрэгцээгээ боломжоороо хангах нь чухал. Энэ мэдээлэлд төмс 100 хувь, хүнсний ногоог 80 хувь дотоодоосоо хангах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа ногооны хэдэн хувийг нарийн ногоо эзэлж байна. Хүлэмжийн ногоо, жимс жимсгэнийн хэмжээ 80 хувьдаа орсон уу. Энэ хавар 7,6 мянган га-д жимс жимсгэнэ тарих юм байна. Хаагуур тарих вэ, өмнөх оноос нэмэгдсэн үү.
Хүн ардаа жимс, жимсгэнэ, хүнсний ногоогоор хангахад анхаарч ажиллаарай. Монгол улс 1,5 сая шоо метр ус хэрэглэдэг. Үүний 12 хувийг усалгаатай газрын тариалалтад ашигладаг. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ. Нуур, цөөрмөө өшиглөх, ус хуримтлах байгууламжийг нэмэгдүүлэх талаар ямар ажил хийж байна.
Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn