“Эрүүл хүнс Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн нээлт боллоо
2022.03.19

“Эрүүл хүнс Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн нээлт боллоо

"Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрүүл хүнс Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн нээлт 03 сарын 19-нд болж өнгөрлөө.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд найз нөхөд гэр бүл, анги сургуулийнхантайгаа мэдээллээ хуваалцаж, тэднийг эрүүл зөв хооллолтын дадал зуршилд уриалан дуудаж, сонирхолтой нөлөөллийн ажлуудад оролцох юм.

Сүүлийн 10 жилийн дунджаар 15-19 насны хүүхдийн өвчлөлийг хоол боловсруулах тогтолцооны өвчин тэргүүлж байгааг судлаачид тогтоосон.

Хоол тэжээл нь хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадварт нөлөөлдөг тул эрүүл, зөв хооллох орчин бүрдүүлэх, хүүхдийг эрүүл хооллох дадал эзэмшихэд багш, эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Эрүүл хооллолт эрүүл ирээдүй” хөтөлбөрийн нээлтэд оролцсон сурагчид өөрсдөдөө тулгарч байгаа хооллолтын асуудлаа бидэнтэй хуваалцаж энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Та бүхэндээ баярлалаа. Мөн энэхүү хөтөлбөрт хамтран дэмжин ажиллаж байгаа УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Пийпл Ин Нийд ОУБ, ЭМЯ, НЭМҮТ, ШӨХТГ зэрэг байгууллагууддаа баярлалаа" хэмээв.