2022.03.27

УИХ-ын хурлын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг гишүүн тойрогтоо ажиллалаа. Тэрээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороонд ажиллаж, иргэдтэйгээ уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

13 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт ихтэй учраас ажлыг хурдлуулах болон цэцэрлэг, сургууль нэн шаардлагатай байгаа тухай санал хүсэлтийг иргэд ихээр тавьж байлаа.


Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэдтэй уулзах үеэр Б.Саранчимэг шинэ сэргэлтийн бодлого болон 2020-2021 оны ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа. Мөн тус хороонд болон хорооны оршин суугчид, иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд, арга шийдлийн талаар ярилцлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, тэдгээрт тулгамдаж буй асуудлууд, цаашид хотоос батлахдаа сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг заавал оруулах, удаан насжилттай барилгын лифт, дээвэр, дулаалгын асуудлыг шийдэж өгөхөд анхаарах, тэтгэвэрийн зөрүүний талаар иргэд саналаа маш их хэлж байлаа.