2022.03.30

Б.Бейсен: Эрүүл мэндийн салбарын асуудлаар Турк улстай хамтарч ажиллах боломж байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл “Нийтийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол/-ыг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

Эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалин одоогийн байдлаар огт нэмэгдээгүй. ЭМЯ, Сангийн яам болон Нийгмийн бодлогын байнгын хороо хамтраад энэ асуудлыг шийдмээр байна. Энэ асуудал тухайн эмнэлэг удирдаж буй дарга нартай холбоотой байна уу гэж харж байна. Тиймээс Нийгмийн бодлогын байнгын хороо энэ 5-р сард багтаж Нийслэлийн клиникийн эмнэлэгүүдийн дарга нар, аймгийн эмнэлэгүүдийн дарга нарыг цуглуулж уулзалт, семинар хийх шаардлагатай.

Мөн эмийн тендерийн асуудалд анхаарч ажиллах шаардлага байна. Зарим эмнэлэгт тоног төхөөрөмж дутагдалтай байна. Улсын хоёрдугаар эмнэлэг гэхэд нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөмөрж үнэхээр хангалтгүй байна. ОХУ-ын дайнтай холбоотойгоор эмийн хомсдол үүсч байгаа бол Турк улсаас эм ханган нийлүүлэх боломж байгаа. ЭМЯ үүнийг судлаад эмийн компаниуддаа санал болгох шаардлагатай.

Нөгөө талаар манай улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй иргэд маань Турк улс руу их зорьж явдаг болсон. Туркын эмнэлэгт зуучлагч нар 5000-10.000 долларын хөлс авч байна. Тиймээс миний бие уулзалт зохион байгуулж, манай улсын иргэдийн амьжиргаа муу талаар хэлж ойлгуулснаар тэд хүүхдийн сонсголтой холбоотой болон цусны өвчний Монголд эмчлэгддэгүй асуудлуудыг ирэх 5-р сард ирж үнэгүй эмчилж өгөхөөр тохирсон. Мөн манай улсын эмч нарыг үнэгүй сургах тал дээр хамтарч ажиллахаар болсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Б.Бейсен гишүүн нэмэлт асуулт асууж, санал хэллээ.