2022.01.18

Алтанбулаг сумын ЭМТ-д шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон сэргээн засах эмчилгээний увч, шарлагын аппаратын санхүүжилтийг шийдвэрлэж өглөө.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгснөөр иргэд цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээг нутагтаа авах боломж бүрдэх юм.

Алтанбулаг сум нь нийт 4800 орчим хүн амтай бөгөөд 2021 оны байдлаар зүрх судасны өвчтэй иргэн давхардсан тоогоор 1350, сэргээн засах эмчилгээг давхардсан тоогоор 350 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн сумын иргэдээс гадна Алтанбулаг боомт, Чөлөөт бүсийн худалдааны төвөөр үйлчлүүлдэг зорчигчид болон дайран өнгөрөх иргэд тус сумын Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байна.