2022.01.14

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан иж бүрэн компьютеруудыг хүлээлгэн өглөө.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ихтэй энэ үед УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын зүгээс ийнхүү иж бүрэн компьютеруудыг өгч буй нь маш том хөрөнгө оруулалт юм.

“Иргэдийнхээ эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалахаар цаг наргүй ажиллаж буй эмч ажилтнуудаа үргэлж дэмжих болно” гэдгээ УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.