2022.01.25
Вирусгүй орчин, цэвэр агаар төхөөрөмж хандивлалаа
Япон улсын Газком компани нь УИХ-ын гишүүн Б.Бейсен, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, “Аймгийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо”-той хамтарч аймгийн эмнэлгийн үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг дэмжих зорилгоор 10 ширхэг, нэгж үнэ тус бүр нь 2,200,000 төгрөгийн үнэ бүхий “Вирусгүй орчин Цэвэр агаар” төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.
Тус төхөөрөмж нь:
- 1. Корона болон бусад төрлийн вирусыг устгаж, ариутгана
- 2. Бактери, нян, хөгц, мөөгөнцөр, харшил үүсгэгчийг устгана
- 3. РМ2.5 тоосонцорыг 99.97% устгана
- 4. Агаар чийгшүүлнэ
- 5. Үнэргүйжүүлнэ гэх таван үйлдлийг дэмждэг
Япон эрдэмтдийн урт хугацааны судалгааны дүнд бий болсон ВИРУС УСТГАГЧ төхөөрөмж юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn