“Нийгмийн ажлын тухай” хуулийн төсөл дээр санал авч байна
2022.03.23

“Нийгмийн ажлын тухай” хуулийн төсөл дээр санал авч байна

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлгэд бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн хурал дээр Б.Баярсайхан гишүүн санал гаргаж, саналаа томьёолж, дэмжиж оруулсан нь ”43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ" гэсэн заалтыг санал гаргаж, саналаа томьёолж, дэмжиж оруулсан юм.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа энэ заалт өөрөө маш чухал заалт. Хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хянах дээр бид бүгд одоо хамтдаа илүү сайн ажиллах хэрэгтэй. Бүх шатанд бүгдээрээ. Иймээс ч Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг удахгүй хамтарсан хурал зохион байгуулж ажлуудаа нэгтгэж Үндэсний хэлэлцүүлэг, чуулган зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.Баярсайхан гишүүний хамтаар бид дараагийн ажилдаа мөн орсон нь “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийг мэргэжлийн холбоод, нийгмийн ажилтнуудаараа хэлэлцүүлж, санал авч байгаа юм. Өнөөдөр ээлжит салбарын хэлэлцүүлгийг хийлээ.

Анхан шатанд ажилдаг нийгмийн ажилтнууд маань олон салбарт харьяалагддаг, үүрэг даалгавар ихтэй, тулгамдсан асуудал ч ихтэй, салбар дундын зохицуулалт зайлшгүй шаардлагатай, хамгийн бага цалинтай хүмүүс байдаг. Олон эзний ганц зарц гэдэг шиг. Энэ бүхнийг зохицуулах шинэ хууль манай улсад зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хууль байхгүй ч Нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр гарсан стандарт журмууд бол байдаг татан авч ашиглаарай гэдгийг мэргэжлийнхэнд зөвлөсөн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn