
2022.03.12
Хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг цогцоор нь боловсронгуй болгоно
Хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг цогцоор нь боловсронгуй болгох чиглэлд МАН-аас бодлогын хэлэлцүүлэг дотооддоо хийж байна.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцож, судалгааны үр дүнг сонсож, УИХ, Засгийн газрын түвшинд үе шаттайгаар бодлогыг хэрэгжүүлнэ хэмээв. Мөн тэрээр улс төрийн нэгдмэл бодлого, зөвшилцөл, хэлэлцүүлгүүд хийх нь чухал гэдгийг онцоллоо.