2022.02.17

Дундговь аймгийн “Улсын аварга малчин өрх”-үүд болон “Улсын аварга саальчин” тодорлоо

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь аймгийн ажил үйлсээрээ манлайлсан малчидад дээрх шагналуудыг гардуулан өглөө.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Ишгэний Баттөмөр, Эрдэнэдалай сумын Цагаан овоо багийн малчин Цэгмидийн Мөнхбаяр, Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Батсуурийн Баянмөнх, Эрдэнэдалай сумын гурав дугаар багийн малчин Лхагвагийн Рашзэвгэ нар "Улсын аварга малчин өрх" боллоо.

Гурвансайхан сумын Чулуут багийн саальчин Тавхайн Дулам "Улсын аварга саальчин" шагналын эндээр шалгарч хаврын тэргүүн сард шагналаа гардан авсан юм.

Говь сайхан нутгийнхаа өгөөж буяныг дэлгэрүүлж, өвөг дээдсээс өвлөсөн малч ухаан, нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, элгэн зоныхоо энх амьдралд эгэлгүй их хувь нэмрийг оруулж, төрдөө үнэлэгдэж, түмэндээ алдар цуугаа дуурьсгасан аварга малчид, саальчиндаа халуун баяр хүргэе.