2010.07.29

УИХ-ын гишүүн Д. Ганхуяг Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Ерөнхий сайдаас ийн асуужээ. Тэрбээр Төрийн ордонд ажиллаж байгаа цөөн гишүүний нэг. Эндэх ажлаа завсарлаад өчигдөр Архангай айтгийг зорихынх нь өтнө Монгол Улсад хунсний аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар Засгийн газрын тэргүүнд асуулга тавьжээ. Д.Ганхуягаас зарим зуйл тодруулав. Дашрамд дурдахад, УИХ-ын тухайхуулийн 7дугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн парламентын гишүүн Засгийн газарт асуулга тавих эрхтэй байдаг аж.

 

-Заавал хүнсний аюулгүй байдлыг сонгож асуусны учир юу вэ?

 

-Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний эрүүл ахуйн хяналтыг сайжруулахтай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т "Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй ханган эрүүл мэндийг нь хамгаалж, өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ", 2.1.29-д "Хүнсний барааны аюулгүй байдлыг хангахад стандартын оновчтой бодлого хэрэгжүүлнэ", 2.3.2-т "Хүнсний бүтээгдэхүүний чанарыг шалгах орчин үеийн лабораторийг нийслэл болон хилийн боомтуудад ажиллуулна. Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгоно" гэж заасан байдаг.

 

Энэ хөтөлбөрийн хүрээнд "Хүнсний хангамж, шимт чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ" гэсэн зорилт Засгийн газар дэвшүүлсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны Үндсэн чиглэлийн 6.6, 6.7-д Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг шүлхий, тархины эд сархиатах өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангаж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэх, малын халдварт болон празит өвчний гаралтыг бууруулах, зарим халдварт өвчнөөс сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг сайжруулах, "Бруцеллёзоос эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, 6.23 ба 6.25-д "Хүнсний аюулгүй байдлын үзуүлэлтүүдийг шинжлэх шинэ арга, аргачлалыг лабораторийн шинжилгээнд нэвтрүүлэх, эдгээр үзүүлэлтийг холбогдох стандартад тусгах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн чиглэлийн стандартуудыг шинэчлэх" гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн ямар байгааг тодруулж асуулга тавьсан. Энэ талаар албан ёснь мэдээлэл байхгүй байна.

 

-Асуулга тавих хэмжээнд үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирсан гэж үзэж байна уу. Хаврын чуулганы төгсгөлөөр Ерөнхийлөгчийн санаачилсан           Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төслийг шинэчлэн баталсан. Та бүхэнд тодорхой мэдээлэл өгсөн байх. Харин уг асуудлыг хаалттай хэлэлцсэн?

 

-Идэж байгаа хоолноосоо хордсон тохиолдол энэ онд олон гарлаа шүү дээ. 2010 оны эхний долоон сарын байдлаар Орос-Монголын хамтарсан III сургууль, Ховд аймгийн Булган сумын I дүгээр дунд сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийн олон сурагч "Үдийн цай"-нд өгсөн хоол, хунснээс хордлоо.

 

Элэгний вируст гепатит өвчний тохиолдол бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр, энэ өвчнөөр өвчлөгсдийн 80 орчим хувийг цэцэрлэгийн хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, залуучууд эзэлж байгаа гэсэн судалгаа бий. Хорт хавдраар өвчилж нас барагсдын тоогоор Ази номхон далайн бүс нутагт Монгол Улс дээгүүр орж, төрөл бүрийн нянгаар үүсгэгддэг гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай гэсэн мэдээлэл байна. Малаас хүнд халдварт өвчин дамжих тохиолдол гарч байгаа зэрэг мэдээлэл нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн хяналттай холбоотой төрийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

 

ЕРӨНХИЙ САЙД ТАВЬСАН АСУУЛГА

 

— Хүнсний тухай хууль тогтоомж өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэж байгаа эсэх. Эдгээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тухайлбал, Хүнсний эрүүл ахуйн тухай хуулийг шинээр батлах шаардлага байгаа эсэх.

 

-----Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүулэх үндсэн чиглэдд тусгагдсан Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар. Хүнсний хангамж, шимт чанар, аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулж байгаа эсэх.

 

-----Иргэд, аж ахуйн нэгж, бусад байгууллагын зүгээс Хүнсний тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөр иргэдийг эрүүл мэндээр нь хохироосон талаар нэгдсэн статистик мэдээлэл, Хүнсний тухай хууль, тогтоомжийг хэрэгжуүлэх төрийн байгуулагуудын ажлын хариуцлагын уялдаа холбоо ямар түвшинд байгаа. Энэ талаар мониторинг хийж байгаа эсэх. Хүнсний бараа, хүнсний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл болон мониторингийн нэгдсэн тогтолцоо бүрдсэн эсэх.

 

-----Тухайн орны бараа бүтээгдэхүүний чанар, стандартын үзүүлэлт хэр өндөр, хяналт сайн байна тэр түвшний чанартай барааг бусад орноос импортолдог. Энэ талаарх үзүүлэлт Азийн орнуудын дотор Монгол Улс ямар тувшинд байгаатай холбогдсон мэдээлэл. Хүнсний салбарт олон улсын шилдэг стандартыг нэвтрүүлэх чиглэлд Засгийн газраас хийж буй ажлын явцын талаар, орчин үед хүнсний барааны аюулгүй байдал, хүнсний эруүл ахуйн чанар, стандарттай холбогдон бараа үйлдвэрлээд борлуулах түвшинд түүвэр шинжилгээ хийдэг аргачиллаас татгалзаж хүнсний барааны үйлдвэрлэлийн бүх л процесст хяналт, шинжилгээ хийдэг болсоор нэлээд хугацаа өнгөрсөн байна. Үүнтэй холбогдуулж хүнсний барааны үйлдвэрлэлийн аюулгуй байдал, эрүүл ахуйн хяналтын НАССР (НА "Наzаrd Аnаlysis" "Аюулыг шинжлэн үнэлэх", ССР "Critical Сontrol Point, "Эгзэгтэй цэгийн хяналт") системийг нэвтрүүлэх чиглэлд хийж байгаа ажлын явцын талаар

 

— Малчдын амьжиргааны түвшин, орлогыг тогтвортой нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мал аж ахуйн салбарт олон улсын стандартын шаардлагыг хангасан эрүүл ахуй, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж мал аж ахуйн гаралтай хүнс, түүхий эд болон бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх, харилцагч орнуудтай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн хэлэлцээрийг байгуулж, холбогдох шаардлага, болзол, нөхцөлийг бүрдүулэх талаар хийж байгаа ажлын явцын талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авахыг хүсчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.