"Иргэний ардчилал XXI зуун" эрдэм шинжилгээний хурал боллоо
2021.12.06

"Иргэний ардчилал XXI зуун" эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын нэн шинэ үеийн хөгжлийг эхлүүлсэн Ардчилсан хувьсгалын 31 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдэн нийлж, Ардчилсан намыг байгуулсны 21 жилийн түүхэн ой өдрүүдэд тохиож байна.

12-р сарын 6-ны өдөр бол Ардчилсан намын болоод Монголын ардчиллын түүхэнд онцгой түүхэн ач холбогдолтой өдөр юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ардчилсан нам “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ” Үндэсний хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байгаа бөгөөд өнөөөдөр “ИРГЭНИЙ АРДЧИЛАЛ-21-р ЗУУН” эрдэм шинжилгээний хурлыг /2021.12.03/-нд зохион байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монголчуудын хувьд, тэр тусмаа бидний эрх чөлөөний үйл хэрэгт онцлог олон үйл явдлууд 12 сард болсон байдаг. Тухайлбал, 1911 оноос тоолоход 110 жилийн өмнө 12/29-нд үндэсний эрх чөлөөний хувьсгал болж тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байлаа. 1989 оны 12 сарын 10-нд эхний жагсаал цуглаан эхэлж байлаа. 2000 оны 12 сарын 6-нд Ардчиллын төлөөх таван нам нэгдэж байв. Ардчилсан нам энэ удаагийн баярын өдрүүдийн үйл ажиллагаагаа ололт амжилт, бэрхшээл, сорилт, сургамжаа тойрон ярилцахаас эхэлж байна" хэмээв.