2021.12.06
С.Одонтуяа: иргэн бүр 30 сая төгрөгийн өртэй онд орж байна
Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ.
Тэрбээр
"Ардчилсан намгүй үед ардчиллыг ухралт, гажуудал өдөр өдрөөр идсээр ардчилалгүй Монгол Улс болоход ганц хуруу дутуу үлдлээ. Эрх баригчид зөрчлийн хуулиар хэвлэн нийтлэх эрх чөлөөг бүрэн хяналтдаа орууллаа. Төрийн цагдаа эрх баригчдын төв талбай орчмын аюулгүй байдлыг л хангадаг болжээ. Сайд дарга нарын шүүмжилсэн жиргээч 100 мянган төгрөгөөр торгуульдаг жишиг тогтжээ.
Ардчилсан намгүй Монгол иргэд ажил хийх сонирхолгүй болж, халамж өглөгт дулдуйддаг болсон байна. Баялаг бүтээгчид түмэн олон татварын өмнө сөхөрдөг боллоо. Ардчилал алга болоход тавхан жил хангалттай байдгийг бид үзэж мэдэрлээ.
Ард түмэн өрөнд баригдлаа. Нэг хүнд ногдох өр 15 сая төгрөгт хүрлээ гэж хашгичсаар байгаад Засгийн эрхийг авсан МАН-ын засаглалын үед иргэн бүрээ хэдийн 30 сая төгрөгийн өртэй онд орохоор болж байна" гэв.