Д.Батлут: Эмч, ажилчдын цалинг 50 хувь нэмэхэд гарч байгаа зардлыг гүйцэтгэлийн санхүүжилтээс олох боломжтой
Эрүүл мэндийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт тавих УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу УИХ-ын гишүүн Д.Батлут зэрэг албаны хүмүүс Эрдэнэт хотынхоо эмч нарын төлөөлөлтэй уулзлаа.
Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалаас эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг тогтолцоо хэрэгжиж буй. Орхон аймгийн БОЭТ цалингаа 50 хүртэлх хувиар нэмэх боломжтой гэж захирал нь мэдэгдлээ. Энэ жил 10 хувиар нэмсэн байна. Гэхдээ одоогоор ихэнх санхүүгээ ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгааг онцоллоо.
БОЭТ бүх Эмч, ажилчдынхаа цалинг 50 хувь нэмэхэд одоо гарч байгаа зардал дээр нь сар бүр 40 сая төгрөг нэмэгдэнэ. Үүнийг гүйцэтгэлийн санхүүжилтээс олох боломжтой гэв.
БОЭТ тусламж үйлчилгээ үзүүлсэн иргэдийнхээ мэдээллийг шивж оруулж, санхүүжилт авдаг тогтолцоонд ашиглаж буй программаас болж гүйцэтгэлийн мөнгө хасагддаг асуудал хүнд байгаа юм байна.