2021.08.13
Жаргалант сумын эмнэлгийн өргөтгөл есдүгээр сард ашиглалтад орно
УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар эхлүүлсэн Орхон аймгийн Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл есдүгээр сард ашиглалтад ороход бэлэн болжээ.
ӨЭМТ-ийн барилгын ажлын гүйцэтгэгчид эмнэлгийн дотор заслын ажилд шамдан орсон байна. Уг өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор нутгийн иргэд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн эрүүл мэндийн төвд шүдний эмчилгээний тасгийг шинээр тохижуулан, ашиглалтад оруулж байгаа юм.