Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сахйтар хангаж ажиллах үүргийг өглөө
2021.07.30

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сахйтар хангаж ажиллах үүргийг өглөө

СХД-ийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /2021.07.26/ цахим хэлбэрээр хуралдлаа.

  • Энэ үеэр “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, Хотын даргын үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
  • “Covid-19”халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах,
  • Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.
  • Мөн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих,
  • Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллах, Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг СХД-ын засаг дарга Н.Алтаншагай удирдлагуудад даалгалаа.