2021.05.19

Ж.Сүхбаатар: Үндсэн хуулийг дур зоргоороо өөрчлөх боломжгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,19/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг сонслоо.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Сонгуулийн тухай хуульд нэг жилийн дотор сонгууль болохоос өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт бий.Энэ бол 2002 оны Хүний эрхийг хамгаалах баримт бичигт орсон. Үүнийг яагаад мөрдөхгүй байна вэ? гэж зарим хуульчид ярьж байгаа. Хууль тогтоох эрхтэй УИХ дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулахгүй байхыг хязгаарласан заалт. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн шүүхийн эрхийг эдэлдгийн хувьд Үндсэн хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгодог.

Үүдэн гарсан үр дагаврыг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцна.Үндсэн хуулийн цэц хэзээ ч хамаагүй Үндсэн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох эрхтэй. Энэ утгаараа өнгөрсөн 2016,2016 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж байсан. Үүнийг цаашид анхаарах зүйл бий.Энэ удаа Шүүхийн гаргасан шийдвэрийг албадан биелүүлэх үйл ажиллагаа учраас бид дур зоргоороо хийж байгаа зүйл биш юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn