2021.05.17
640 Хүүхдийн сургууль ашиглалтад орсноор боловсролын байгууллагын хүртээмж 100 хувьд хүрнэ
Боловсролын салбарын сургалтын орчныг сайжруулах, сурагчид эрүүл аюулгүй таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг хангах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 6 дугаар багт 640 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна.
Тус сургууль мэргэжлийн багш бүрт кабинет, спорт заал, урлаг заал, 6 настай хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх танхимыг бүрдүүлэхээрээ онцлогтой юм.
Барилгын ажлыг “Болор аграмба” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд ашиглалтад оруулна. Сургууль ашиглалтад орсноор Сайншанд сумын боловсролын байгууллагын хүртээмж 100%-д хүрэх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn