2021.04.19

Байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн 10 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж байна. Тэд өнгөрөгч бямба гарагт орон нутгийн удирдлагуудын хамт Мандах, Сайхандулаан сумдын малчдын төлөөлөлтэй уулзаж, төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг хүргэж, сумдад хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Энэ үеэрээ өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний өдөр болсон байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн тус сумдын 10 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Мөн 220 малчин өрхөд хүнсний багц, өвс, тэжээлийн дэмжлэг хүргүүлсэн юм.

Харин цар тахлын хүнд үед иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтан, сумдын эмнэлгүүдэд эрүүл мэндийн багцийн дэмжлэгийг тус тус хүргүүллээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn