Таргалалтыг зогсоовол дэлхийд дахиад нэг тэрбум хүн амьдрах боломжтой
2012.09.12

Таргалалтыг зогсоовол дэлхийд дахиад нэг тэрбум хүн амьдрах боломжтой

 
Дэлхийн хүн ам өсөх нь экологийн сүйрэлд хүргэж, гэмт хэргийн гаралтыг нэмэг-дүүлэн, өлсгөлөн, ядуурал авч ирнэ гэж хүмүүс үздэг. Яагаад гэвэл хүн амын өсөлт ихэнхдээ ядуу орнуудад явагддаг аж.Үүнээс гадна дэлхийн хүн амын 70 хувь нь нийт газар нутгийн ердөө долоон хувьд суурьшсан. Тухайлбал, Москва хотод нэг км.кв талбайд 13 мянган хүн амьдарч байхад Канадад ийм газарт бараг хүнгүй байх нь элбэг.

Энэ мэтчилэн эх газар дээр хүмүүсийг тэгш хуваарилах нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна.Хятад улс хүн ам хамгийн шигүү суурилсан орон. Үүний араас Энэтхэг, АНУ яваа аж. Хятадын Засгийн газар ирээдүйгээ бодон, хүн ам хэт нэмэгдэхтэй аль эртнээс тэмцсэн. Гэтэл Нигери, Энэтхэг зэрэг орнууд энэ тал дээр ямар ч ажил хийхгүй байна. НҮБ-ын урьдчилсан таамгаас үзэхэд Энэтхэг улс тун удахгүй хүн амынхаа тоогоор дэлхийн «аварга» болно. Энэтхэгчүүд 50 жилийн дараа 1.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Эрдэмтдийн баталж буйгаар дэлхийн хүн амын тоо 12 тэрбумд хүрэхэд л эко систем бүхэлдээ алдагдан, дэлхий дахинд гамшиг нүүрлэж, хүмүүс өлсөж, цангаж үхэх аюултай гэнэ.
Хөгжингүй орнуудын мөхөл
Ядуу орнуудын хүнхурдтай өсч байхад хөгжилтэй орнууд мөхөлтэйгөөтэмцэж байна. Үүнтэй холбоотойгоор өрнөдийн зарим улс Засгийн газрынхаа түвшинд хүн амаа нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Тухайлбал, Франц улс шинээр төрсөн хүүхдүүдэд 10 мянган ам.доллар олгодог. Энэхүү «Урамшууллын хит парад»-ыг Италийн Лавиано хэмээх жижигхэн хот тэргүүлдэг байна. Дөнгөж 2000 хүн амтай тус хот шинээр мэндэлсэн хүүхдүүддээ 13 мянган ам.доллар өгдөг аж.
Дэлхий хэдэн хүнийг даах чадвартай вэ
Зарчмын хувьд манай гараг одоо байгаагаасаа олон хүнийг даах чадвартай. Гэвч дэлхийн «тэсвэр тэвчээр»-т хязгаар гэж бий. Гэхдээ энэ нь хүн амын амьдралын хэв маяг, хувь хүн бүрээс шалтгаална.Хүн амын хэт өсөлт тэртээ 17 дугаар зуунаас л эрдэмтэн, судлаачдын сэтгэлийг түгшээж байжээ. Энэ сэдвээр цөөнгүй эрдэм шинжилгээний ажил хийгдсэн бөгөөд маргаан одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Германы Дэлхийн хүн амын сангийн тооцоолсноор манай гарагийн хүн ам нэг минутад 155-аар нэмэгддэг бөгөөд нэг жилийн дотор Германы хүн амтай тэнцэхүйц хэмжээнд хүрч өсдөг аж. Энэ бүхнийг дэлхий ертөнц дааж чадах болов уу. Эрдэмтэн Клаус Ляйзингер «Хэрвээ байгалийн нөөцийг АНУ-ын иргэд шиг ашигладаг бол экологийн тэвчээрийн хязгаар аль эрт алдарч дуусах байсан. Харин хүмүүс Бразилын индианчууд шиг амьдарвал манай гараг дээр 30 тэрбум хүн байсан ч айх явдалгүй» гэж бичжээ.Перугийн иргэн Цезарь Марчетти «Өсөн нэмэгдэх хязгаар» хэмээх бүтээлдээ манай гарагийн тэвчээрийн дээд цэг нь нэг их наяд хүн гэж тэмдэглэсэн байна. Харин хамгийн бодитой тоог экологич Матис Вакернагель гаргасан байх магадлалтай. Тэрбээр 1990-ээд оны дундуур «Экологийн мөр» хэмээх бүтээлдээ дэлхий дээр ямар ч асуудалгүй амьдрах хүмүүсийн тоог гаргажээ. Түүнийхээр бол манай гарагийн амьдарч болох есөн тэрбум га газар нутагт зургаан тэрбум шахам хүн байхад хангалттай гэнэ. Тэгэхээр нэг хүнд 1.5 га газар ногдоно гэсэн үг юм.
Эмэгтэйчүүд буруутай
Эндээс үзвэл дэлхийн хүн ам аль хэдийнэ хэтэрсэн болж таарч байна. Үүний нөлөө нь ч мэдэгдэж байгаа билээ. Тиймээс хүн амаа багасгах асуудалд анхаарах ёстой гэж судлаачид тэмдэглэж байна. Ер нь хүн амын өсөлтөд гэр бүлээ төлөвлөж чаддаггүй эмэгтэйчүүд буруутай гэж зарим нь үзжээ. Тэдний тооцоолсноор жилд 210 мянган эмэгтэй хүсээгүй хүүхэд төрүүлдэг гэнэ.
Таргалалт ч нөлөөтэй
Эрдэмтэд дэлхийн нийтхүн амыг жинлэж үзжээ.Тэдний судалгаагаартаргалалт нь тодорхой нэгхүнд бус, манай гарагт чхортой болох нь тогтоогдсонбайна. «Ховдоглох их хүсэл нь экологийн сүйрэл, бусад гамшигт хүргэдэг» хэмээн эрдэмтэд сэтгэл түгшиж байна. Судлаачид «Манай гарагт хүмүүс хэтэрхий хүнд санагдах болсон» гэж мэдэгдэж байна. Тэдний тооцоолсноор хүүхдүүдийг оролцуулахгүйгээр нийт насанд хүрэгсдийн жин 287 сая тонн болжээ. Үүнээс 15 сая тонн нь илүүдэл жинтэй, дөрвөн сая тонн нь хэт таргалалттай хүмүүсийн жин аж.Хамгийн сонирхолтой нь манай гарагийн хамгийн их хүн амтай (нийт хүн амын 61 хувь) Ази тивд нийт тарган хүний ердөө 13 хувь нь амьдардаг. Харин АНУ зэрэг томоохон гүрнүүдийн хүн амын таргалалт «Дэлхийн өөхлөлт»-өд буруутай гэнэ. Хэрвээ хүн бүрийн жин 70-80 кг-аас хэтрэхгүй байвал дэлхийд дахиад нэг тэрбум хүн нэмэгдэх боломж бүрдэнэ гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.