Бээжинд гар хөл амны өвчний дэгдэлт ихэсчээ
5 дугаар сарын сүүлчээс эхлэн Бээжин хотод гар, хөл, амны халдварт өвчний тархалт 2 дахин ихсэж өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр 3 хүүхэд нас барлаа гэж тус хотын Эрүүл мэндийн газар мэдээллээ.Гар, хөл, амны халдварт өвчин нь гэдэсний өвчний олон төрлийн вирус хамсарсан хурц халдварт өвчин юм. Жил бүрийн 4-7 сард энэ өвчний дэгдэлт нэмэгддэг. Бээжин хотын Эрүүл мэндийн газрын дэд дарга Лэй Хайчаогийн мэдэгдсэнээр, 5 дугаар сарын 24-өөс эхлэн өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар 8541 өвчний тохиолдол илэрсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 133 хувиар нэмэгдсэн ба өвчний хүндэрсэн тохиол 82 гарчээ. Өнгөрсөн долоо хоногт энэ өвчнөөр 2 хүүхэд энджээ. Тэрбээр, практикт энэ өвчнөөр халдварлагсдын ихэнх хувийг бага насны хүүхэд эзэлдэг төдийгүй энэ жилийн өвчний тохиолдлын 87 хувийг таваас доош насны хүүхэд эзэлж байгааг анхааруулав.Бээжин хотын Эрүүл мэндийн газраас өвчний дэгдэлт халдварлалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор журмын дагуу долоо хоногийн дотор хоёроос дээш гар хөл амны өвчний тохиолдол илэрсэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг арав хоног хаах шийдвэр гаргалаа.