Эмчлэгддэггүй сүрьеэ гарлаа
2012.01.22

Эмчлэгддэггүй сүрьеэ гарлаа

Энэтхэгт анхны удаа ан­ти­биотикийн эмчилгээнд да­рагддаггүй сүрьеэгийн вирус илэрсэн талаар Энэтхэгийн эмч нар мэдэгджээ. Эмэнд тэсвэртэй уг вирусын талаар эрдэмтэд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд үүнтэй төстэй «эмчлэгддэггүй» сүрьеэ Итали болон Иран улсуудад бас илэрсэн байна.

Мумбай хотын эмч нарын мэдэгдсэнээр бүс нутагт одоогоор 12 өвчтөн уг өвчнийг тусаад байгаа бөгөөд гурван хүн нас баржээ. Энэтхэг улсын Эрүүл мэндийн яам одоогоор уг өвчнийг судлуулахаар мэргэжлийн багынхныг Мумбай руу томилжээ. Энгийн сүрьеэ бол 6-9 сарын турш курс антибиотик эмчилгээ хийлгэхэд эдгэдэг байна. Гэвч шинэ вирус сүрьеэг эдгээх хамгийн түгээмэл зүйл антибиотикийн эсрэг маш тэсвэртэй гэнэ.

Уг өвчин дэлхий дахинаа тархаж эхлээд байгаа бөгөөд Хятад, Орос улсуудад мэр сэр тохиолдол бүртгэгдсэн байна. Сүрьеэ тусан түүнийгээ гүйцэд эмчлээгүй хүмүүст халдах магадлал тун өндөр байгааг АНУ-ын Сүрьеэтэй тэмцэх байгууллагын тэргүүлэгч Дк. Кэннет Кастро онцолсон байна. Одоогоор эмийн үйлдвэр­лэлийнхэн уг өвчинтэй тэмцэж чадахуйц өөр төрлийн антибио­тикийг гаргаж авахаар судалгаа хийж байгаа юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.