Баян айлыг балаг тойрдоггүй
2012.03.03

Баян айлыг балаг тойрдоггүй

 

  • 1980 онд “Samsung" харилцаа холбооны салбарт орж, телефон, факсын аппарат үйлдвэрлэж эхэлсэн нь өдгөө гар утасны үйлдвэрлэлээр дэл-хийд тэргүүлэх хэмжээнд /800 сая гар утас үйлдвэрлэжээ/ хүрээд байна.
  • Уг нь, Ли Кун Хи 1990-ээд оны үед групптээ асар том өөрчлөлт хийж, зөвхөн Өмнөд Солонгосын хэмжээнд №1 байсан компанийг дэлхийд тэргүүлэгч үндэстэн дамнасан корпорац болгон өргөжүүлснээрээ гэр бүлийнхээ өмнө том гавьяатай нэгэн.
  • Энэ хэрэгт Ли Ку Хи буруугүй хэмээн эхэндээ үгүйсгэж байсан ч удалгүй захирлын суудлаасаа огцорч буйгаа мэдэгдэж, өөрийн биеэр хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

-“Samsung”-ийн эзэд хөрөнгийн маргаанаас үүдэн ах дүүгийн тангараг тасрахад хүрэв-

 

"Samsung" группийг эзэмшигч ноён Лигийн гэр бүлд саяхнаас дэгдээд байгаа эд хөрөнгийн маргаан Солонгосын савангийн дууриудад гардаг баян гэр бүлүүдийн балагтай амьдралын бодит жишээ болоод байна. Асар их хөрөнгө мөнгө араасаа заавал шунал дагуулдгийг дэлхийд цуутай баян гэр бүлүүдийн хууль шүүхдээ тултал маргалдаж, ах нь дүүтэйгээ, эцэг эх нь үр хүүхэдтэйгээ тангараг тасарч байсан тохиолдлууд бэлхнээ харуулдаг. Хамгийн ойрхны жишээг дурдахад л, Макаогийн казиног атгадаг Стэнли Хугийн хөрөнгийг үр хүүхдүүд нь хойд эхтэйгээ булаацалдсан бол алдарт " L Oreal-ын эзэн, дэлхийн хамгийн баян эмэгтэй Лилиан Бетенкуртыг төрсөн охин нь шүүхэд өгсөн хэрэг хэдэн жил дамнан сунжирч буй.

 

Тэгвэл "Samsung"-ын эзэн Ли Кун Хиг ах, эгч хоёр нь хоорондоо хоёр долоо хоногийн зайтай дараалан шүүхэд өгсөн нь түүнээс ч илүү шуугиан дагуулах нь. Өнөөдрийн энэ их шуугиан дагуулсан ах дүүсийн хагарлын шалтгаан бүр 30-аад жилийн өмнө тэдний эцэг, "Samsung" группийг үндэслэгч Ли Бюн Чолыг нас эцэслэх үеэс эхтэй аж. Гэхдээ энэ тухай дурдахаас өмнө " Samsung" групп үүсэн байгуулагдсан түүхийг сөхөх хэрэгтэй болно. Өдгөө Өмнөд Солонгосын нийт экспортын 25 хувийг дангаар бүрдүүлэгч " Samsung"" группийг 1938 онд байгуулсан түүхтэй. Газрын эзний чинээлэг гэр бүлд төрсөн Ли Бюн Чоль 40 ажилтантай жижиг худалдааны байгууллагаар бизнесийн гараагаа эхэлж, элсэн чихэр боловсруулах болон даавуу, нэхмэлийн үйлдвэр ажиллуулах болсон нь хожмоо Өмнөд Солонгосын хамгийн том үйлдвэр болон өргөжсөн юм. Ли Бюн Чоль худалдаа, даатгал гээд олон янзын салбарт бизнес эрхэлж байснаас үйлдвэрлэлдээ түлхүү анхаарч, гол хүчээ хаядаг байв.

 

1960-аад оны сүүлчээр " Samsung" цахилгаан барааны үйлдвэрлэлд хөл тавьсан бөгөөд энэ салбар дотроо хэд хэдэн электроникийн компани байгуулсан юм. Хар цагаан зурагт үйлдвэрлэснээр бизнесээ эхэлсэн "Samsung Electronics" өдгөө группийнхээ гол ноён нуруу нь болжээ. 1980 онд  “Samsung" харилцаа холбооны салбарт орж, телефон, факсын аппарат үйлдвэрлэж эхэлсэн нь өдгөө гар утасны үйлдвэрлэлээр дэл-хийд тэргүүлэх хэмжээнд /800 сая гар утас үйлдвэрлэжээ/ хүрээд байна. Харилцаа холбооны салбарт нэвтэрснээр " Samsung" групп дотор Samsung Electronics Co.,Ltd" хэмээх том компани байр, сууриа эзэлсэн юм. 1980-аад оны сүүлч, 90-ээд оны эхэн үе бол " Samsung""-ын хувьд эргэлтийн жилүүд байв. 1987 онд группийг үндэслэгч Ли Бюн Чоль таалал төгссөнөөр " Samsung"" дөрвөн хэсэгт хуваагдаж, хүүхдүүд нь эцгийнхээ хураасан хөрөнгөөс зохих хувиа авцгаажээ. Ли Бюн Чоль гурван хүү, таван охинтой ч гурав дахь хүү Ли Кун Хидээ итгэл хүлээлгэсэн учир тэрээр " Samsung"" группийн ерөнхий захирал болов. Харин " Samsung""-аас туурга тусгаарласан гурван группийг бусад хүүхэд нь авсан байна. Тухайлбал, Өмнөд Солонгост цаасны үйлдвэрлэлээр тэргүүлдэг " Hansol” группийг том охин нь өвлөн авсан бол, том хүү Ли Мэн Хи нь хүнс, логистик, энтертайнментын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, химийн үйлдвэрлэл эрхэлдэг "CJ" группийг авчээ. Тэгвэл жижиглэн худалдаагаар Солонгостоо тэргүүлэгч "Shinsegae" группийг бага охин Ли Мюн Хи нь өвлөжээ. Ийнхүү дөрвөн хэсэг хуваагдсанаас хойш эдгээр гурван групп " Samsung""-аас бүх харилцаа холбоогоо тасалж, тус тусдаа удирдлага, менежменттэй компани болж.

 

Энэ үед ах дүүс эцгийнхээ хөрөнгийг нам гүмхэн, эвтэй найртай хувааж авсан ч " Samsung""-ийн даатгалын компани "Life Stock"-ийн хувьцаан дээр маргаан гарсан гэдэг. Гэвч тэр үедээ тэгсгээд далдлагдаж үлдсэн гэр бүлийн маргаан өнөөдөр 20-иод жилийн дараа олны өмнө ил гарч, гэхдээ бүр нуух аргагүй шившиг болоод байна. " Samsung""-ийн эзний өндөр сэнтийг эцгээсээ өвлөн авсан Ли Кун Хи 2008 онд хээл хахууль болон татвараас зайлсхийсэн хэргээр хууль'шүүхэд дуудагдаж, шалгуулж байх үед ах дүүсийн өнөөдрийн маргааныг үүсгэсэн "Life Stock"-ийн хувьцааны талаар зарим нууц зүйлс ил болсон юм. Ли Кун Хи захирлын суудалд очих үедээ даатгалын компанийн хувьцаанаас ах, эгчдээ оногдох хэсгийг өөр хүний нэр дээр шилжүүлж нууцалсан нь илчлэгдэж. Тиймээс Ли Кун Хигийн том ах Ли Мэн Хи болон эгч Ли Сук Хи нар нь өөрийн хууль ёсоор эзэмших ёстой хувьцаагаа дүүгээсээ нэхэж, шүүхэд хандаад байгаа нь энэ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн бичиж буйгаар Ли Кун Хигийн ах өдгөө 80 гарсан Ли Мэн Хи хэдийгээр дүүтэйгээ зарга үүсгэсэн ч хэл амнаас хол Бээжинд амьдарч байгаа аж. Тиймээс энэ заргыг тэр өөрөө бус түүний хүү "С.Г группийн захирал Ли Жэе Хюн гаргаж ирсэн байх гэж хэвлэлүүд таамаглаж байна. Ер нь, "СЗ" групп байсхийгээд " Samsung"-тай зарга хийдэг гэнэ. Хэрэв уг зарга дээр Ли Кун Хи унавал ахынхаа гэр бүлд 700 тэрбум вон буюу 623 сая ам.долларын хувьцаа өгөх ёстой аж. Харин эгчийнх нь тухайд 169 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгө өгөхийг шаардаж буй гэнэ. Ийнхүү " Samsung"-ийн 70 гарсан босс 80 гарсан ах, эгчтэйгээ шүүхийн танхимд нүүр тулах хэрэг гараад байна. Хэрэв Ли Кун Хи шүүх дээр унавал   энэ   явдал  "Samsung группийн дотоод бүтэц, зохион  байгуулалтад нөлөөлнө гэж хэвлэлүүд бичиж байна.

 

Уг нь, Ли Кун Хи 1990-ээд оны үед групптээ асар том өөрчлөлт хийж, зөвхөн Өмнөд Солонгосын хэмжээнд №1 байсан компанийг дэлхийд тэргүүлэгч үндэстэн дамнасан корпорац болгон өргөжүүлснээрээ гэр бүлийнхээ өмнө том гавьяатай нэгэн. Түүний удирдлага дор " Samsung" групп өдгөө 78 охин компанитай Өмнөд Солонгосын хамгийн том жэ бол /гэр бүлийн үндэстэн дамнасан корпорац/ болон хүчирхэгжсэн юм. Хэрэв " Samsung"" тусгаар улс байсан бол эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийн 168 гаруй орныг ардаа орхиж, 35-д бичигдэх байв. Тус группийн жилийн орлого нь 250, цэвэр ашиг нь 30 тэрбум ам.доллараар яригддаг нь хэр баргийн улсын ДНБ-ийг урдаа гишгүүлэхгүй том тоо билээ. Энэ группийн " Samsung"Electronics гэхэд 2010 оны орлогын хэмжээгээр дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компани болсон бол " Samsung Heavy Industries" нь хөлөг онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт, " Samsung Life Insurance" 14-т гэх мэтчилэн бичигдэж байна. Түүнчлэн, " Samsung"Electronics " смартфоны үйлдвэрлэлээр аль хэдийнэ дэлхийд тэргүүлж эхэлсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй.

 

Энэ бүхэн гарцаагүй Ли Кун Хигийн менежментийн чадвар гэлцдэг. Тэрээр эцгийнхээ байгуулсан компанид бүтцийн томоохон өөрчлөлт хийж, Японы шилдэг корпорацуудын туршлагыг нэвтрүүлснээр өнөөгийн амжилтад хүрчээ. Гэвч энэ гялалзсан амжилтын цаана олны тэр бүр мэддэггүй хар бараан зүйл ч нуугдаж байдаг нь түүнийг 2008 онд шүүхээс ял шийтгэл хүлээх үед тодорхой болсон билээ.

 

Өмнөд Солонгосын эдийн зас-гийг авч явдаг " Samsung", "Huyndai”, "Daewoo" зэрэг томоохон жэбол гэр бүлүүд улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төрд асар том нөлөөтэй гэдэг нь угаас тодорхой зүйл. Гэхдээ " Samsung"-ийн орооцолдсон шиг бохир хэрэгт жэболууд ил тодоор хутгалдаж байсан нь ховор. 2008 оны нэгдүгээр сарын 14-нд цагдаагийнхан Лигийн гэр, албан тасалгаанд гэнэтийн нэгжлэг хийж тус группийн нууц санг илрүүлснээ зарласан юм. Уг нууц санд эрх баригч, үпстөрч, шүүх, прокурорынхныг хахуульдах авлигын мөнгийг хадгалдаг байжээ.

 

Энэ хэрэгт Ли Ку Хи буруугүй хэмээн эхэндээ үгүйсгэж байсан ч удалгүй захирлын суудлаасаа огцорч буйгаа мэдэгдэж, өөрийн биеэр хариуцлагаа хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Ингээд шүүхээс түүнд 109 сая ам.долларын торгууль ногдуулж, гурван жилийн ял оноосон ч хорих шийтгэлийг нь түдгэлзүүлж, жилийн дараа 2009 оны  арванхоёрдугаар сард  Ерөнхийлөгч Ли Мюн Бак түүнийг өршөөсөн. Ерөнхийлөгч түүнийг өршөөхдөө Ли Кун Хиг олон улсын олимпын хорооны гишүүнийх нь хувьд 2018 оны өвлийн олимпыг эх орондоо зохион байгуулах эрхийн төлөө ажиллахад хувь нэмэр оруулна хэмээн бодож ийм шийдвэр гаргалаа хэмээн тайлбарласан. Гэвч "Huyndai” хэмээх өөр нэг том жэболын бизнесийг олон арван жил удирдсан хүний хувьд Ерөнхийлөгч Ли Мюн Бак хөрөнгөтнүүдээ хаацайлан хамгааллаа гэсэн шүүмжлэл ч хүлээж байв. Ли Кун Хи олимпын хорооны гишүүн байсан ч дээрх хэрэгт орооцолдож, нэр хүнд . нь сэвтсэн учир хорооны хуралдаанд оролцох эрхийг нь таван жилээр хассан юм. Тэгэхээр олимпийн төлөө гэдэг тайлбар ердөө л шалтаг байсан нь илэрхий байгаа юм. Энэ бол Өмнөд Солонгосын улс төр, шийдвэр гаргах төвшинд жэболын нөлөө хэр хүчтэй байдгийн бас нэг илрэл. Тус улсын хамгийн баян 40 хүний хагас нь жэбол гэр бүлээс гаралтай болохыг "Forbes" сэтгүүл судалсан байдаг. Тэгвэл тэдгээр жэболууд дундаас хамгийн хүчирхэг нь болох " Samsung"-ын гол ноён нурууг Ли Кун Хи болон түүний хүүхдүүд авч явдаг. Тухайлбал, Ли Кун Хигийн ганц хүү Ли Жэе Ён " “Samsung Electronics "-ийн захирлаар ажиллаж байгаа бол том охин Ли Бо Жин нь дээд зэрэглэлийн зочид буудлын сүлжээ болох "Ноtel Shiilla"-г " Samsung Everland  хэмээх амралтын цогцолбортой нь хамт удирдаж байна. Харин хоёр дахь охин нь Ли Сео Хюн нөхрийнхөө хамт "Cheil Industries үйлдвэрийг нь удирддаг бол " Samsung" группийн эзэгтэй Хун Рэ Хи өөрөө "Leeum" хэмээх музейн захирлаар ажилладаг аж.

 

Ли Кун Хигийнх гурван охинтой байсан боловч бага охин Ли Юн Хюн нь эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай байснаас 2005 онд амиа хорложээ. Найз залууг нь эцэг эх нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Нью-Йорк дахь байрандаа өөрийгөө дүүжилж амиа егүүтгэсэн гэдэг. Энэ явдлыг " Samsung" эхэндээ нууцлах гэж оролдож, ослоор нас барсан гэж байсан ч эцэстээ гэр бүлийн маргаанаас болсон нь мэдэгдсэн юм. Ли Кун Хигийн гэр бүл Солонгосын баячуудын нэгэн адил нэр нөлөө бүхий бэл бэнчинтэй айлтай худ ураг болох гэснээс ийнхүү бага охиноо алдсан юм. Тэд ганц хүүгээ ч бас хөрөнгө харж,"Deasang" группийн эзний охинтой гэрлүүлсэн боловч тэдний хамтын амьдрал 11 жилийн дараа төгсгөл болж, Ли Жэе ён эхнэртээ олон зуун сая ам.доллар өгч салсан гэдэг.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.