Дэлхийн хамгийн баян орон тодорлоо
2012.02.28

Дэлхийн хамгийн баян орон тодорлоо

 
  • Норвеги улс дөрөвт би¬чигдсэн бөгөөд хүн амынх нь орлого 51950 ам.доллар хэмээгджээ.

Нэр хүнд бүхий "Forbes" сэт­гүүлийн хувилбараар Ка­тар улс дэлхийн хамгийн баян орнуудыг тэргүүлж байна. Персийн буланд байх энэ жижигхэн улсын нэг хүнд ногдох орлого 88222 ам.долларт хүрчээ. Катар нь байгалийн хийн нөөцөө­рөө дэлхийд гурав­дугаар байрт ордог. Харин 2010 онд уг бүтээгдэхүүний үнэ өссөн учир орлогоор дээгүүр байрт орох бол­жээ. Хоёр болон гуравдугаар байрт Люксембург 81460 ам.доллар, Сингапур 56690 ам.долларын орлогоороо удаалж байна.

Норвеги улс дөрөвт би­чигдсэн бөгөөд хүн амынх нь орлого 51950 ам.доллар хэмээгджээ. Тус улсын экс­портын тал хувийг газрын тосны экспорт эзэлдэг төдий­гүй шатдаг хийн олборлол­тоороо ч дээгүүрт бичигддэг юм. Бруней улс 48330 ам.долларын орлогоор тавд орсон бөгөөд мөн л газрын тос, шатдаг хийн олбор­лол­тоор ийнхүү орлогоо нэмэг­дүүлдэг орны нэг болжээ. Ер нь энэ жагсаалтад дээгүүрт орсон ихэнх улс байгалийн нөөцөөрөө дулдуйдсан гэдгийг тус сэтгүү­лийнхэн онцолсон байна.

Дэлхийн 15 баян орны жаг­саалтад Арабын нэгдсэн Эмират-47439 ам.дол­лар, Кувейт-38775 ам.доллараар бичигдсэн бол Сау­дын Араб энэхүү жагсаал­тад баг­таж чадсангүй, хамраараа таслуул­жээ.

"Forbes" сэтгүүлээс шалгаруулсан ТОП-15 баян орон:

1. Катар, 88222 ам.доллар

2. Люксембург, 81466 ам.доллар

3. Сингапур, 56694 доллар

4. Норвеги, 51959 доллар

5. Бруней, 48333 доллар

6. Арабын нэгдсэн Эмират, 47439 доллар

7. АНУ, 46860 доллар

8. Хонконг, 45944 доллар

9. Швейцарь, 41950 доллар

10. Нидерланд, 40973 доллар

11. Австрали, 39764 доллар

12. Австри, 39761 доллар

13. Ирланд, 39492 доллар

14. Канад, 39171 доллар

15. Кувейт, 38775 доллар.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.