2012.02.13
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г тавдугаар сард хийхээр төлөвлөжээ
Өмнөх онд “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаас нэг сая тонн нүүрсийг олборлосноос ойролцоогоор тал хувийг нь экспортоор гаргажээ. Харин энэ онд дээрх тоог 3-4 сая тоннд хүргэх зорилттой ажиллаж буйгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш дуулгав.
Түүний хэлснээр нүүрсний олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна 300мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажил, нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн болон төмөр замын төслийг энэ оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөжээ.Тус компанийн дотоод болон гаднын биржид IPO хийх бэлтгэл ажлын явц 80 орчим хувьтай байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын сүүлээр хувьцааг биржүүдэд арилжихаар төлөвлөж буй аж.
Хонконгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг шууд арилжихад хүндрэлтэй байгаа ч тус биржид хувьцаа арилжих нь тодорхой, хууль эрх зүйн асуудалтай холбоотойгоор цаг хугацааны хувьд хойшилж магадгүй гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.