Ж.Батсуурь: Ардчилсан намынхан бодит байдлаас тасарчихаж
2012.02.29

Ж.Батсуурь: Ардчилсан намынхан бодит байдлаас тасарчихаж

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

УИХ-ын гишүүнЖ.Батсуурийг "Ярилцахтанхим "-даа урилаа.Түүнтэй ээлжит бусчуулганаар хэлэлцэхээртовлосон асуудал болон Ороннутгийн хурлын сонгуулийнтухай хууль, УИХ-ын 39 дүгээр тогтоолын талаарярилцсан юм.

Ардчилсан намынхан УИХ-ын намрын чуулган завсарласны дараа ээлжит бус чуулганыг үргэлжлүүлэн хуралдуулах саналгаргасан. Харин танай намын бүлгээс гуравдугаар сарын дундуур ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан. Энэ нь нийгэмд Ардын намынхан асуудлаас зугтаж, тойрогтоо очиж сурталчилгаагаа хийхээряарсных гэсэн ойлголт төрүүлээд байсан. Ардчилсан намын зарим гишүүн ч ийм байр суурийг илэрхийлж байгаа. Харин та Ардын намын гишүүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудыг өмнө  нь  хэлэлцээд, шийдээд явах боломж байсан. Хэлэлцээд шийдэх гэхээр хэн нь болзол тулгаад өөрсдөдөө таалагдахгүй байгаа асуудлаар хурал хаяад хойшлуулаад байсныг ард түмэн мэдэх байх. Нөгөөтэйгүүр, ямар ч улсын парламентад байдаг нэг жишиг бол нэлээд хугацаагаар тойргийнхныхоо дунд ажиллаж, баталсан хуулиа хэрэгжүүлэх ёстой. Тиймээс УИХ-ын гишүүн тойрогтоо сонгогчидтойгоо ажиллаж баталсан хууль нь хэрэгжиж байна уу, хэрэгжих боломж байна уу гэдгийг судлах нь зөв шүү дээ. Ийм шаардлага ч амьдрал дээр байгаа гэж бодож байна. Түүнээс биш сурталчилгаа хийх гээд байсан юм биш. Тэгээд ч одоо сурталчилгаа хийснийхээ тоогоор УИХ-ын гишүүн болдог хөг нь өнгөрсөн. Сонгогчид өнөөдөр хэнийг сонгох вэ гэдгээ мэддэг болсон шүү дээ.

-Ээлжит бус чуулган удахгүй хуралдана. Хуралдаанаар таван том асуудлыг хэлэлцэхээр. Тухайлбал, төсөвт тодотгол хийх, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нэлээд хүлээлт үүсгээд буй асуудал дээр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудал ч нэмэгдэж магадгүй байгаа. Ер ньтовлосон  асуудлуудаа  хэлэлцэж, шийдвэрлэж амжих болов уу?

-Хэдэн жил дамжин хэлэлцээд амждаггүй хуулийн төсөл ч байдаг. Хэдхэн хоногийн дотор хэлэлцээд шийдвэрлэчихдэг нь ч бий. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ерөнхийд нь хэлэлцээд шийдэхэд бэлэн болгосон. Тухайлбал, ээлжит бус чуулганаар төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Сайн яривал 30 минутын дотор ч шийдэх боломжтой байж мэдэх юм. Тиймээс дээрх асуудлуудад их цаг хугацаа зарцуулаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Шүүхийн тухай багц хуулиуд, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ч нэлээд ярилцаж   хэлэлцсэн учир шийдвэрлэе гэсэн сэтгэл байвал дор нь нэг тийш нь болгочихно.

Харин ямар нэгэн зүйлийн барьцаа болгоод өөрсдөдөө ашиг, хонжоо хайгаад удаашруулаад байх юм бол жижиг асуудал ч гэсэн гацаанд "орчихдог юм билээ л дээ.

Харин Батлан хамгаалах сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай хүсэлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй байх гэж бодож байгаа. Өргөн барьсан асуудал болгоныг л ээлжит бус чуулганаар хэлэлцээд байдаг юм биш. Ээлжит бус чуулганаар зайлшгүй шаардлагатай товлосон асуудлуудыг л хэлэлцдэг. Тэгээд ч хэлэлцэх асуудлуудын тов гарчихсан байгаа шүү дээ. Батлан хамгаалах сайдыг огцруулах тухай асуудлыг үнэхээр л хэлэлцэх шаардлагатай байгаа юм бол хаврын чуулганаар л хэлэлцэх байх. Гэхдээ миний хувьд Батлан хамгаалах сайдын асуудлыг улстөржүүлж байна л гэж харж байгаа.

-Төсвийг 172 тэрбум төгрөгөөртодотгох шаардлагатай чорлогын эх үүсвэргүйгээс болоод нэлээд маргаан үүсээд байсан. Тэгэхээр таны хэлсэн шиг хурдан Цэгцэлчихгүй л болов уу. Та юу гэж бодож байна?

-Эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа энэ үед орлогын эх үүсвэрийг олох боломж бий гэдгийг Сангийн яамныхан мэдэж байгаа байх. Тэгээд ч бид 2012 оны төсвийг батлахдаа анх өргөн барьсан хэмжээнээс нь нэг их наяд төгрөгөөр хорогдуулж баталсан. Өөрөөр хэлбэл жаахан нөөц, хуримтлалтай байлгахаар тооцож баталсан шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний боломж байгаа гэж бодож байна. Мэргэжлийнхэн нь ч үүнийг мэдэж байгаа.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгохоор 334 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байгаа ч үнэн хэрэгтээ төсөвлөөгүй болохоор "Мөнгө эсвэл хувьцаа ав" гэсэн тулган шаардалтыг оруулахаар УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан юм биш үү. Иргэд мөнгө авахгүй хувьцаа сонговол худлаа хэлсэн нь илрэхгүй гэж ийм өөрчлөлт хийж байна гэсэн хардлага газар аваад байгаа шүү дээ?

-Хүмүүс дэндүү их хардаж байна л гэж хэлмээр байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаанаас ард иргэддээ илүү ихийг олгох зорилгоор л УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эхний хувилбараар бол олон улсын Хөрөнгийн биржид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нийт хувьцааны 30 хувийг худалдаалж, иргэддээ нийт хувьцааны 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлэх байсан. Харин одоо 20, хувийг нь олон улсын Хөрөнгийн биржээр  арилжаалж,  иргэдэд үнэ төлбөргүй авсан  536 ширхэг хувьцаан дээрээ дахин 536 ширхэг хувьцааг худалдаж авч болно шүү гэсэн сонголтыг л олгож байгаа юм. Ийм боломж олгож байна гэдэг нь ард иргэдэд давуу эрх л олгож байгаа хэлбэр болохоос хуурч, мэхлээд мөнгийг нь өгөхгүй гээд байгаа юм биш шүү дээ. Нэг үгээр хэлбэл, эхэнд нь 536 ширхэг хувьцааг үнэгүй олгоод нэгжийн үнэ нь өстөл худалдан борлуулахгүйгээр ногдол ашгаа аваад явах боломж олгосон. Харин дараагийнх нь 536 ширхэг хувьцааг бэлнээр авах гээд байгаа    нэг сая төгрөгөөрөө худалдаж авч болно гэдэг шийдвэр л гаргасан юм  шүү дээ.

-Тэгэхээр оюутнууд хоёр дахь ээлжинд олгох 536 ширхэг хувьцааг автоматаар авахгүй болж таарах нь ээ?

-Оюутнууд хувьцаа авах боломжтой. Хэдийгээр сургалтынхаа төлбөрт зориулж нэг сая төгрөгнөөсөө урьдчилсан байдлаар хэрэглэсэн ч дахин 536 ширхэг хувьцааг нэмж авмаар байвал мөнгөөрөө худалдаад авч болно. Тэртэй тэргүй мөнгөө хувийн зорилгоор аваад ашиглачихсан. Тиймээс хэрэв хувьцаа нэмж эзэмших хүсэлтэй байгаа бол мөнгөө л төлөх ёстой. Аливаа юм үнэ цэнэтэй байх ёстой.

-"ЭрдэнэсТавантолгой"компанийн хувьцааг олон улсын Хөрөнгийн бирж дээр борлуулах асуудал гацаанд орсон гэж байгаа. Тухайлбал, анх борлуулна гэж тохирсон хувиа бууруулж байгаатай нь холбоотой гэх юм?

-Янз бүрийн хардалт сэрдэлт яваад байгаа л байх гэж бодож байна. Тухайн хувьцаат компани' хувьцааныхаа хэдэн хувийг Хөрөнгийн биржээр. арилжаалах нь тухайн компанийн боломж, ' хөрөнгийн эх үүсвэр хэр их шаардлагатай байгаа вэ гэдгээс шалтгаалдаг болохоос Хөрөнгийн биржээр арилжаалах гэж байсан хувьцааны тоо, хэмжээ буурснаас шалтгаалж гацаанд ороод байдаг юм биш. Тиймээс тулга тойрсон дэндүү их хардалт хэрэггүй л гэж хэлмээр байна.

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр Ардчилсан намынхан танай намын эсрэг байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ асуудал ч нэлээд удаашрах байх?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Д.Лүндээжанцан нарын болон З.Энхболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийн хооронд зарчмын зөрүүтэй нэг гол асуудал байгаа. Тэр орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулна эсвэл үгүй гэдэгт байгаач Орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай цаг хугацааны хувьд нэг дор явуулах ёстой гэж хуульд заасан ч манай намын бүлгийнхэн энэ удаа үүнийг нь боломжгүй гэж үзээд орон нутгийн хурлын сонгуулийг аравдугаар сард явуулахаар санал нэгдсэн. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж нэлээд маргаантай байдал бий болгоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Манай намынхан хөдөө орон нутаг дахь сонгогчдын болон байгууллагуудын төлөөллөөс энэ талаарх саналыг нь авахад "Сонгуулиудыг зэрэг явуулах боломжгүй. Зохион байгуулах ажил нь ч гэсэн цаг хугацааны хувьд давчуу байна" гэсэн санал ирсэн.

-АН-ын бүлгээсаймаг,нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулж, сум дүүргийнхийг нь салгахболомжтойгэсэн шийдлийг чуулган завсарлахын өмнөхөн мэдэгдсэн. Энэ боломжтой юу?

-Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг сал1 аж зохион байгуулах боломжгүй. Тэдний хэлснээр зохион байгуулъя гэж бодоход урьдчилаад болчихсон сонгуулийн үр дүнд үндэслэж аймаг, нийслэлийн Засаг дарга. ИТХ-ын гишүүд тодорхой болно Гэтэл сум, дүүргийнхээ Засаг дарга, ИТХ-ын гишүүдийг, дараагийн сонгуулиар тодрохыг нь хүлээгээд сууж байх уу. Тиймээс энэ бол ямар ч утгагүй асуудал. Ардчилсан намынхан бодит байдлаас тасарчихсан байна. Ийм утгагүй зүйл ярьж болохгүй биз дээ. Тэгэхээр хоёр сонгуулийг тусад нь явуулсан нь дээр.

- Ардын намаас сонгуульд мөнгөтэй хүмүүс нэр дэвших магадлал өндөр байгаагаас болоод тойрогхуваарилах талдээргишүүд нэлээд гомдолтой байсан. Үүнээс болж С.Батболд дарга намынхаа гишүүдтэй ганцаарчлан уулзаж, ямар саналтай байгааг нь сонссон гэсэн. Та ямар санал гаргасан бэ?

-Хуулийн хүрээнд тойрог хуваарилах цаг хугацаа нь болоогүй учир ийм яриа гарч байгаад би хувьдаа гайхаж байгаа. Мөн тэгж хэлэх үндэслэл ч байхгүй.

Сонгуулийн жил эхэлчихсэн учир ер нь аливаа улс төрийн нам сонгуульд оролцох бэлтгэлээ хангах учиртай.

Энэ хүрээнд намынхаа удирдлагуудтай гишүүд нь санал бодлоо солилцдогийн жишгээр манай намын гишүүд даргатайгаа аж, ямар бэлтгэл хангах вэ, сонгуульд яаж оролцох вэ гэдгээ дор бүрнээ ярьж байгаа. Миний хувьд Дорноговь аймагт төрж, өссөн нэгэн. Энэ нутагт орон нутгийн удирдлагын бүрэн эрхийг найман жил хэрэгжүүлж байсан. Ард иргэдийнхээ захиасыг хэрэгжүүлэхээр 2008 онд УИХ-д орж ирсэн. Тиймээс би дараагийн сонгуульд өөрийн орон нутгийн тойрогт нэр дэвших саналтай байгааг л намынхаа удирдлагад хэлсэн дээ.

-Ямар хариу өгч байх юм?

-Үүний хариуг тэр дор нь өгчих боломжгүй л дээ. УИХ-д нэр дэвшинэ гэдэг хуулийн цаг хугацаанд баригддаг учир юу юуны духанд хүрэлгүй хариу өгөхгүй л дээ.Тиймээс одоогоор ямар нэгэн хариулт өгөөгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.