2021.01.09
18 салбарын үйл ажиллагааг нээхгүй
2021 оны 1 дүгээр сарын 11-нээс буюу ирэх даваа гарагаас нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурна.
Улмаар дараах 18 салбарын үйл ажиллагаанаас бусад бүх үйлчилгээний байгууллагууд ажиллана.
Харин "Бусад салбарын үйл ажиллагаа энэ сарын 11-ний өглөө 6.00 цагаас хэвийн үргэлжилнэ. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд ажлын тав хоногийн нэг өдөр хязгаартай оролцдог өмнөх зохицуулалт үйлчилнэ" гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.
Нийслэлийн иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахин, бие биедээ зохистой шаардлагыг тавин өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвараас сэргийлээрэй.