Элчин сайд Филип Малоунтай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан цахим уулзалт хийлээ
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ФИЛИП МАЛОУНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай цахимаар уулзаж санал солилцлоо.
Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа Төрийн болон Төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Монгол улс нь КОВАКС хөтөлбөрт хамрагдахаар гарын үсгээ зурж, тухайн хөтөлбөрт хамрагдах улс орнуудын 4 дүгээр бичигдсэн байгааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун дурдлаа. КОВАКС хөтөлбөр нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад КОВИД-19-ын вакцинийг хүргэхэд туслах олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүллээ.