2020.12.27

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Элчин сайд Катрин Ивкофтой цахим уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофтой цахим уулзалт хийлээ.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофтой цахим уулзалт хийж Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа Төрийн болон Төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

КОВИД-19-ын вакцинийг цаг алдалгүй Монголд нийлүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, вакцины мэдээллийг түргэн шуурхай солилцох, Канад Улсын зүгээс Ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа сайн жишээг Монголд нэвтрүүлэх, Ковакс хөтөлбөрийн ач холбогдол зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүллээ.