2020.12.24
Гадаад Харилцаан Сайд Н.Энхтайван Вьетнамын элчин сайд Доан Тхи Хыөнг-ийг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-ийг эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Доан Тхи Хыөнг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч, идэвхтэй ажилласныг Гадаад харилцааны сайд өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.