2021.01.05
Ш.Анхмаа: Эрүүл мэндийн улсын алба, тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит хурал боллоо
Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 23-р хурал боллоо.
Хурлаар Коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн үнэлгээний үр дүн, ХӨСҮТ-ийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж болон шинээр мутацид орсон вирус, тандалтын асуудлаар хэлэлцлээ.
Тус хурлыг ЭМУА-ТУТ-ын орлогч дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдаж, холбогдох албаны хүмүүст судалгааны ажлын зөвлөмжийн хүрээнд болон яаралтай шийдвэрлэх хэд хэдэн асуудлаар дараах үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
- Ковид-19 халдварын хариу арга хэмжээний бэлэн байдлын талаар хэрэгжиж байгаа тушаал шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг ХШҮГ-т;
- Нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шинээр нээж байгаа молекул биологийн лабораторийн бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, хүний нөөцийн төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, сургаж дадлагажуулах ЭТБХЗГ, ТЗУГ-т;
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, жолооч бүх хүнийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах дадалд сургаж, бэлтгэхийг ТЗУГт,
- Эрүүл мэндийн байгууллагын агааржуулалт, цэвэр, бохир усны байгууламжийн засвар үйлчилгээ, камержуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх;
- ХӨСҮТ-д ажиллах менежментийн багийн бүрэлдэхүүнийг шуурхай батлуулж, ажлыг эхлүүлэхийг ТЗУГ-т үүрэг болголоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn