МҮЭХ: Хөдөлмөрийн тухай хуулийн онлайн хэлэлцүүлэг хийлээ
2020.12.07

МҮЭХ: Хөдөлмөрийн тухай хуулийн онлайн хэлэлцүүлэг хийлээ

Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ найруулгын төслийн хэлэлцүүлгийн явцын талаар гишүүн байгууллагуудын удирдлагуудад мэдээлэл өгөх, санал солилцох цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй хүн онлайнаар холбогдож, асуулт асуун, тодруулга авч, зарим асуудлаар санал гаргаж хэлэлцлээ.

МҮЭ-ийн холбооны хувьд шинэчилсэн найруулгаар батлах “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хууль нь өмнөх хуулийн хүрсэн түвшнээс дордоогүй, олон улсын хэм хэмжээнд нийцсэн, зохистой хөдөлмөрийн суурь зарчмыг баталгаажуулсан байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэн МҮЭ-ийн холбооны ажлын хэсэг судлан үзэхээр боллоо.