2020.10.16
ОСНАА-н салбарын ажиллагчдын талаар санал солилцлоо
ОСНАА-н салбарын ажиллагчдын талаар санал солилцлоо.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай Монголын Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам өнөөдөр уулзаж, мэдээлэл солилцлоо.
Тус холбооны Ээлжит бус 7 дугаар хурлаас ҮЭ-ийн холбооны нэрээ өөрийн салбарын онцлогт нийцүүлэн солих шийдвэр гарсан байна. Энэ дагуу нэрээ сольж, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харъяа хэрэгжүүлэгч агентлагтай хамтран ажиллах шаардлагатай болсон, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт санал солилцжээ.
Цаашид ҮЭ-ийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, Анхан шатны нэгжид ажиллахдаа МҮЭХЕЗ-ийн Ажлын албаны мэргэжилтнүүдийн арга зүйн зөвлөгөө авах зэрэг асуудлаар зөвлөмж өгсөн байна.