“ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны Манлайллын хөтөлбөр-2020” эхэллээ
2020.09.21

“ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны Манлайллын хөтөлбөр-2020” эхэллээ

Өнөөдөр буюу (2020.09.21)-нд МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо, ХБНГУ-ын ФЭС-тай хамтран зохион байгуулж буй ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны залуу манлайллын хөтөлбөр-2020”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү хөтөлбөр нь зургаан өдрийн турш үргэлжлэх бөгөөд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага аймаг орон нутаг, салбарын ҮЭ-ийн холбоодын шилдэг 30 залуу оролцож байгаагаараа онцлогтой болж байна.

Хөтөлбөрийн эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ХБНГУ-ын ФЭС-гийн хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэл нар нээлтийн үг хэлэв.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Олон Улсын ҮЭ-ийн Холбооноос Японы ҮЭ-ийн Холбоо-/Рэнго/, Японы Олон Улсын Хөдөлмөрийн сангийн дэмжлэгтэйгээр "ҮЭ-ийн залуу удирдагчдын гүнзгийрүүлсэн курс"-ийг 1996 оноос зохион байгуулж ҮЭ-ийн хөдөлгөөнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн. Энэхүү ажлыг МҮЭ-ийн Холбоо, Залуучуудын хороо Монгол улсынхаа онцлогт тохируулан ҮЭ-ийн залуу гишүүдийг чанаржуулах "Манлайлал-2020" хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүлж байна. ФЭС хөтөлбөрийг дэмжин санхүүжүүлж байгаад баяртай байна.
ҮЭ-ийн байгууллага өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, үйл ажиллагаа нь тасралтгүй хөдөлгөөний шинжтэй, ҮЭ-ийн гишүүдийнхээ идэвхтэй оролцоонд тулгуурлан нийтлэг тулгамдсан хөдөлмөрлөх эрхээ хамтран хамгаалдаг байгууллага. Иймд ҮЭ-ийн гишүүд, ялангуяа залуучуудын чадавх, оролцоог нэмэгдүүлэх шаардлага чухлаар тавигдаж байна. Манлайллыг сайжруулах, залуу манлайлагч бэлтгэх энэхүү хөтөлбөрийг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зүгээс бүхий л талаар дэмжих болно. "ҮЭ-ийн залуу идэвхтэн сонгуультны Манлайлал-2020" хөтөлбөрт салбар бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг багш, мэргэжилтнүүд, УИХ-ын гишүүд, төрийн албаны ажилтнууд, судлаачид мэдээлэл өгч, орчин үеийн сонирхолтой сургалт, хэлэлцүүлгийн арга хэрэгслийг ашиглан зохион байгуулна.
Үүгээрээ өмнөх сургалт, арга хэмжээнүүд онцлог гэж хэлж болно. Ингээд хөтөлбөрт салбар, орон нутгаас сонгогдон оролцож буй нийт Залуустаа амжилт хүсье! Манлайлал-2020 хөтөлбөр МҮЭ-ийн хөдөлгөөнд шинэ хуудас болон тэмдэглэгдэнэ. Хөгжлийн төлөө хамтдаа!” хэмээн хэлэв.

Мөн ХБНГУ-ын ФЭС-гийн хөтөлбөр хариуцсан менежер Ч.Оюунгэрэл “Манай байгууллага МҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ удаагийн ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны манлайллын хөтөлбөр-2020 зохион байгуулж байна. ҮЭ-ийн залуус маань залуу насандаа өөрийгөө хөгжүүлэх, өсөж хөгжиж дэвшихэд цаг заваа зарцуулж байгааг харах таатай байна. Сургалтын турш та бүхэнтэй хамт байж, залуусын идэвх санаачлагыг дэмжиж ажиллахаа мэдэгдье” гэлээ.