Х.Амгаланбаатар: Наймдугаар сарын байдлаар 16 мянган хүн ажилгүй болж, 33 тэр бум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмж авсан
2020.09.28

Х.Амгаланбаатар: Наймдугаар сарын байдлаар 16 мянган хүн ажилгүй болж, 33 тэр бум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмж авсан

Эх сурвалж: Үндэсний шуудан   Сэтгүүлч: П.Амгаланбаяр

МҮЭХ-ны зүгээс "Ковид-19" ба хөдөлмөр эрхлэлт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатраас заримс зүйлийг тодруулсан юм. 

-Уг цахим цахим хэлэлцүүлгийн хамрах хүрээ, ач холбогдолын талаар мэдээлэл хүргэвэл?

Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг болон засаг төрийн, ажил олгогчийн төлөөлөл оролцож байна. Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаж буй цар тахлын үед бид хүчээ нэгтгэж, эв нэгдэл хамтын ажиллагааг бүх түвшинд хангаж ажиллах хэрэгтэй юм. МҮЭХ-ны зүгээс ажлын байрыг хадгалах, цалин нэмэгдүүлэх шаардлага тавихаас гадна үүнд хувь хүн, бизнес бизнес эрхлэгчид хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ярилцана.

Цахим хэлэлцүүлгийн хугацаа бага учраас тулгамдсан ямар асуудал байна гэдгийг гурван аймгаас авна. МҮЭХ-ноос орон нутаг руу тодорхой чиглэл өгч байгаа. Нэгдүгээрт, ажлын байрыг хадгалах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж ажилтай байж цалин орлогын асуудлыг ярих нь чухал шүү дээ. Хоёрдугаарт, үйлдвэрчний эвлэлийн гишүүд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй байнгын холбоотой байх хэрэгтэй. Бодит мэдээллийг газар дээрээс нь шуурхай өгөх ёстой.

Ер нь нийгмийн хэрэгжүүлж буй аливаа шийдвэр, үйл ажиллагаа мэдээлэл муутайгаас эргэлзээтэй болдог. Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байгаа учир улс төрийн зорилгоор бодит байдлыг гуйвуулах байдал үүсэх магадлалтай. Тиймээс энэ цахим хэлэлцүүлэг иргэдэд бодит мэдээллийг хүргэхэд чиглэгдсэн. 

-Өнөөдрийн байдлаар хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ? 

"Ковид-19" цар тахал гарсан буюу хоёр, гуравдугаар сард МҮЭХ-нд ажлын байраа хадгалж, хамгаалъя гэсэн хүсэлтэй хүмүүс их ирсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар 16 мянган хүн ажилгүй болж, 33 тэр бум төгрөгний ажилгүйдлийн тэтгэмж авсан судалгаа гарсан.

Мөн орон нутагт үйл ажиллагаа хэвийн явуулдаг байсан зарим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд байдалд орж арилжааны банкинд тавьсан өр зээлээ дарж чадахгүй хүндрэл үүссэн. Мөн барилгын салбар зах зээл хүнд байдалтай байсан ч энэ чиглэлд хандсан үйл ажиллагаа, банкны зээлийн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Түүнчлэн аялал жуучлалын салбарт бэрхшээл үүсэж үүнийг дагасан нийтийн хоол, зоёид буудал, бусад нийтлэг ахуй үйлчилгээний ажлууд хүнд байдалд орсон.

Мөн соёл урлагийн үйлчилгээ бүрэн хаагдсан. Зарим байгууллагууд ажлын байраа цөөлж, цалингаа өгөөд, ажилуулах бодлого хэрэгжүүлж байна. Нөхцөл байдал гайгүй болсон үед буцааж ажилд нь авах гэрээ хийх зэрэг зохицуулалтууд хийгдсэн. Харин засгийн газар УИХ-ын хүрээнд цар тахлбн үед ажлын байрыг хадгалж үлдэх, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авсан.

Тухрайбал бизнес эрхлэгч, ауил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэээс тодорхой хугацаагаар чөлөөлөх, зуулийн эргэн төлөлтийг хойшлуулах хүүхдийн мөнгийг нэмэх зэрэг бодлого хэрэгжүүлсэн. Үүний дараа МҮЭХ-нд хандах хүмүүсийн тоо харьцангуй буурсан. Мөн үндэсний статистикийн хорооны үзүүлэлтээр нийгмийн даатгалд шимтгэл төлж байгаа аж ахуй нэгж байгуулгын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэж, даатгуулагчийн тоо буураагүй гэсэн судалгаа гарсан.

-Цаашид нөхцөл байдал ямар байх нь тодорхойгүй байгаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?т

НҮБ болон Олон улсын хөдөлмөрийн байгуулгаас хэд хэдэн асуудал дээр анхаарах зөвлөмж өгсөн. Нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хамгийн чухал асуудал бол ажлын байр юм. Тиймээс ажлын байрыг аль болох бууруулахгүй байх, хадгалж хамгаалах, бололцоо байгаа салбарт нь ажлын байрны тоог нэмэгдүүлэх дээр анхаарахыг сануулсан.

Ажлын байрын хамгаалсан бол цалинг нь бас давхар хамгаалах хэрэгтэй. Учир нь тухайн ажил эрхлэгчийн өмнө нь авч байсан цалингийн хадгалах, бололцоо байвал нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бүх салбар, аж ахуй нэгжид бий болгох хэрэгтэйг заасан. Өнөөдрийн байдлаар жрүүл мэндийн салбар дээр энэ ажлыг авч хэрэгжүүлж байна.

Эмнэлгийн ажилтнуудыг цалинг нэмэгдүүлэх хууль эрхзүйн хүрээнд бий болгож байна. Мөн цалин орлогыг хадгалж хамгаалах нь бараа бүтээгдэхүүн хууль бус үнийн өсөлтийг зогсоох ач холбогдолтой. Дараагийн чухал зүйл нь хөдөлмөр эрхлэлтийн дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэхийг чухалчилсан. Шаардлагатай хэсэгт нийгмийн хамгааллын арга хэмжээ хүргэх хэрэгтэй. Учир нь халамжийн бодлого таслан зогсооно гээд нийгмийн эмзэг давхаргаа орхиж болохгүй. Зөв зүйтэй нийгмийн хамгааллын бодлогыг бууруулахгүй байх, эмзэг бүлэгтээ тохирсон нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

-УИХ-ын сонгуулийн дараа эрх барих засгийн газар 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар аль салбарт ажлын байрыг бий болгох шаардлагатай байна вэ?

УИХ-ын сонгуулийн дараа  эрх барих засгийн газар ирэх дөрвөн жилийн шйл ажиллагааны хөтөлбөр шинээр 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Бүрэн эрхийн хугацаанд ажлын байр бий болбол, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд том ахиц гарна. Ямар салбарт хэдэн ажлын байр гарах тал дээр Засгийн газрын нарийвчилсан бодлого гарах байх. Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн салбарт дээрхи тооны ажлын байрыг бий болгох шаардлагатай байна.