2020.10.05

Ж.Сандагсүрэн: Шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан мөрийн хөтөлбөр 100% хэрэгжих боломжтой

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэн бол Сонгинохайрхан дүүрэг юм. Айл өрхүүдийн 70 гаруй хувь нь гэр хороололд оршин суудаг. Тиймээс орон сууцжуулах, хашаандаа дэд бүтэцтэй болох нь нэн түрүүний асуудал болж байна.

Ж.Сандагсүрэн: 

200-300 айлын дунд ус цэвэршүүлэх болон бусад үйлчилгээг хангасан сервис төвийг бий болгох төслүүдийг ярьж байна. Мөн орлогод нь нийцсэн орон сууцыг барих, эко зээл буюу иргэд хашаагаа тохижуулан орчин үеийн шийдэл бүхий байшин барьвал түүнд тааруулсан зээлийг хөнгөлөлттэйгээр олгох зэргийг мөрийн хөтөлбөртөө оруулсан.