Ж.Сүхбаатар: СЕХ сонгогчдын эрхийг хамгаалахад анхаарах нь зүйтэй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан болж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
"СЕХ хэмээх энэ байгууллагын бүтцийг харахаар хөгжлийн үе шатыг туулсан. 2005 онд би СЕХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг боловсруулж батлуулж байсан. Одоо энд байгаа хүмүүс төрийн албанд ажилласан туршлагатай чадварлаг хүмүүс байна.
Өнөөдөр шинэ цагийн шгаардлага юу байна гэхээр СЕХ сонгогчдын эрхийг хамгаалах байгууллага юм байна. Сонгогчидтой хэр нээлттэй байна вэ гэдгийг цаг үе шаардаж байна. Сурталчилгаа, сургалтын чиглэлд анхаарах шаардлага үүссэн байна. Мөн гадаад харилцаа болон олон улсын, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээгээ тэлэх хэрэгтэй.
Шинээр томилогдож буй гишүүд сонгогчдын боловсролыг сайжруулах, мэдээлэл хүргэх чиглэлд анхаарч ажиллаарай."
Холбоотой мэдээ
2024.05.03
2024.03.10
2024.01.05