2020.08.28

Н.Энхболд: СЕХ нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллаарай

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан болж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

"Нэр дэвшиж байгаа хүмүүсийг энэ ажлыг хариуцлагатай хийгээд явж чадна гэж итгэж байна. Өмнө нь хамтран ажиллаж байсан. Сайн мэдэх учраас итгэж байна.

Миний бие УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга. Энэ хороонд өнгөрөгч сонгуультай холбоотойгоор хүмүүсээс санал ирж, УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудлууд яригдаж байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээрээ байхад хуулийн янз бүрийн тайлбар хийгээд Прокуророор дамжуулаагүй, УИХ-аас зөвшөөрөл авалгүй барьж хорьсон. Үргэлжлүүлээд шүүхээр ял төлөвлөсөн асуудал гарсан.

УИХ-д албан ёсоор нэр дэвшсэн хүний асуудал хөндөгдсөн. Энэ асуудлууд дээр Сонгуулийн Ерөнхий хороо дугараагүй нь буруу гэж үзэж байгаа. Төрийн шат шатны байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд хуулийг чанал сахих хүрээнд үйл ажиллагааны хүрээндэх байгууллагад шаардлага тавьж, үгээ хэлж ажиллах ёстой. Ингээгүйгээс болж нийгэмд сөрөг хэлэлцүүлэг өрнөж байна. Шинээр томилогдож байгаа гишүүд дахин ийм явдал гарахаас урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв ойлголт өгөх, хамтран ажиллах байгууллагуудад хуулийн хүрээнд мэдээлэл өгөх чиглэлд анхаарч ажиллаарай. Хууль зөрчөөгүй. Хуулийг нэг мөр ойлгох чиглэлийн ажил шүү. Та бүхэнд ажлын амжилт хүсье."