
2020.08.17
СХД-ийн МАН орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ
Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой.
Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд наймдугаар сарын 16-аас өмнө хүсэлтээ сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Үүн дагуу СХД-ийн Монгол ардын намын хороо орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ дүүргийн сонгуулийн хороонд хүргүүллээ.
СХД-ийн МАН-ын хороо энэ удаагийн орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа МАН-ын мөрийн хөтөлбөрт үндэслэсэн 2020-2024 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг тусгажээ.