2020.09.30
НИТХ-д МАН-аас нэр дэвшигч Г.Төгөлдөр үнэмлэхээ гардаж авлаа
Өнөөдөр Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид Нийслэлийн сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
НИТХ-д МАН-аас нэр дэвшигч 45 хүн морин цагт үнэмлэхээ авсанаар сонгуулийн хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлэх эрх нь нээгдлээ.
НИТХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр: "1,2 сая оршин суугчтай нийслэл хотын өмнө тулгамдаж буй олон асуудал бий. Эдгээр асуудлаа яриад суух биш зөв шийдлийг олж, зоригтой хэрэгжүүлэх шаардлагатай болсон.
НИТХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч Г.Төгөлдөр
Тиймээс миний бие өнгөрсөн 4 жил СХД-ийн 16 дугаар хороонд ИНХ-ын даргаар ажилласан хүний хувьд дүүргээ төлөөлөөд Нийслэлийнхээ хөгжлийн төлөө төр, засгийн бүх шатанд нээлттэй хамтран ажиллах болно. Иргэд сонгогчдынхоо итгэлийг хичээл зүтгэлээрээ хариулж, үр дүнг гаргах болно."
МАН-аас нэр дэвшигчид Нийслэлийн сонгуулийн хорооноос үнэмлэхээ авсаны дараа Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтийн ёслолд оролцож, Намын даргаасаа батламжаа гардан авлаа.
УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: "Нийслэл хот томрохын хэрээр үүсэх асуудал ч нэмэгдэж, төвлөрөл дагасан бэрхшээлүүд бий болсоор байна. Тиймээс ирэх 4 жил биднээс зоригтой, зөв шийдэл, хэрэгжүүлэлтийг шаардаж байна. Нийслэлийн МАН энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж буй хүмүүсийн 4 хүн тутмын 3 нь шинэ, залуу хүмүүс байгаа нь дээрх шаардлагыг биелүүлж, хөгжлийг хурдасгах хүч болно гэж үзэн нэр дэвшүүлээд байна".
Батламж гардуулах ёслолд Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож, нийт нэр дэвшигчиддээ амжилт хүслээ.