2020.09.25

Б.Цэрэн: Гэмт хэрэг гарч байгаа үндсэн шалтгаан нь архидалт

"Архигүй орчин шийдэл мөн үү?" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн: 

Дүүргийн иргэдийн хурлын дарга бол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга байдаг. Манай зөвлөл олон судалгаа хийсэн. Гэмт хэрэг гарч байгаа хамгийн том үндсэн шалтгаан нь архидалт байсан. Архидалтаас хамааран гарсан үр дүн нь гэмт хэргийн гаралт ихсэх шалтгаан мөн. Архидалтыг багасгаж чадвал үүнээс үүдэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл эрс багасна.