Хар тамхины наймаачид хойч үеэ аймшигт тахал руу түлхэж байна
2024.01.02

Хар тамхины наймаачид хойч үеэ аймшигт тахал руу түлхэж байна

1990 оны эхээр БНСолонгос улсын Прокуророос Хар тамхины эсрэг дайн зарласан бөгөөд хар тамхины нууц сүлжээг илрүүлэх тэмцлийг хүчтэй эхлүүлсэн‼️Улмаар БНСУ-н Метамфетамин(хируббун, филопон, мөс, ice гэж дуудах нь бий) үйлдвэрлэгчид Хятад болон Зүүн өмнөд азийн орнууд руу зугтан гарсан. Түүнээс хойш Солонгосын дотоодод Метамфетамин зэргийг багтаасан мансууруулах бодисын үйлдвэрлэл явуулсан зөрчил бараг илрээгүй буюу бүх төрлийн мансууруулах бодисууд нууцаар хил даван орж ирсэн байдаг.

Гэвч сүүлийн үед Интернэтээр хангагдаж буй мэдээллүүдийг ашиглан эмийн бүтээгдэхүүнийг түүхий эдээр ашиглан Мансууруулах бодис шинээр үйлдвэрлэх гэсэн оролдлогууд илэрч эхэлсэн байна. Солонгос улс Мансууруулах бодисын тухай хуулиараа нийт 423 төрлийн бодисыг хориглосон байдаг. Үүний 337 төрөл нь Хар тамхины жагсаалтаар, 86 төрөл нь Хар тамхины түр жагсаалтаар тус тус хориглогдсон байдаг.

Гаалийн байгууллагаас мэдээлснээр хуучин төрлөөс Метамфетамин, Опиод, Кокайн, Геройн, Каннабисын ургамал, Каннабисын шингэн, MDMА, Кетамины, шинэ төрлийн мансууруулах бодисуудаас Раш, Жунгл жүүс, THC-н нийлэгжүүлсэн буюу синтетик хар тамхи, GHB зэргүүд хилээр хамгийн их орж ирж нууц сайтуудаар худалдаалагдаж байгаа аж. Засгийн газраас Хар тамхины эсрэг тэмцлийг хүчтэй явуулж байгаа ч зөрчлийн тоо улам хурдацтай нэмэгдэж байна‼️‼️

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn